ДЭЛХИЙЭнтертайнмент

Пике Шакираг араар нь тавьсан тул салжээ

Хэвлэлүүдийн мэдээлснээр, Шакирагийн нөхөр Жерар Пике өөр хүүхэнтэй хамт байхдаа “гардуулсан” аж. Үүний дараа Пике ямар ч шалтаг, тайлбар хийхгүйгээр эд зүйлсээ боож аваад гэрээсээ гарч явсан байна.

“Барса” багийн хамгаалагч Жерар Пике, Колумбын дуучин Шакира нарыг алдартай оддын дунд хамгийн бат бөх гэрлэлттэй хосын нэг хэмээн үздэг байсан.

Пике гэрээсээ явснаас хойш шөнийн цэнгээний газруудаар хэсэх болсон гэнэ. Гэрчүүдийн ярьснаар, Пике багийн найз Рики Пучетэй хамт бүсгүйчүүлтэй танилцаж, хөгжилдөж яваа гэнэ.

Харин Шакирагийн хувьд маш идэвхтэй ажиллаж, олон нийтийн арга хэмжээнд оролцож, гялалзаж, хувийн амьдралынхаа талаар ярихаас татгалзаж байгаа аж. Шакираг өдгөө 45 настай, Пике бол түүнээс арван насаар дүү. Тэд хоёр хүүхэдтэй юм.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
6 сар 2, 2022 18:52

Goyo chaa haha

Zochin
Zochin
6 сар 2, 2022 19:22

Nasni zoruu,suuld iim uymand hurgene dee,setgel zuigee belen blgah l heregtei,baigal shuu dee...

Холбоотой мэдээ

Back to top button