Жо Байден зэвсгийн худалдаанд хориг тавихыг уриалав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден пүрэв гараг /2022.06.02/-т АНУ-ын Конгресст хандан сүүлийн үед АНУ-д олон нийтийг хамарсан халдлага шил дараалан гарч байгаатай холбогдуулан довтолгооны зэвсэг худалдахыг хориглохыг уриаллаа.
Жо Байден иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Бид довтолгооны зэвсгийн хоригийг сэргээх ёстой” гэсэн юм.
Түүний хэлснээр, довтолгооны зэвсэг худалдахыг хориглосон хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн арван жилийн хугацаанд олныг хамарсан халдлага багассан байсныг онцолжээ.
“Бүгд найрамдахчууд 2004 онд хуулийн хугацаа дуусахыг зөвшөөрсний дараа тэдгээр зэвсгийг дахин худалдахыг зөвшөөрсөн. Олон нийтийн халдлага өмнөхөөс гурав дахин нэмэгдсэн” гэдгийг ч Жо Байден дурдав.
Хэрэв Конгресс Цагаан ордны тэргүүний дэвшүүлсэн хоригийг батлахгүй хэвээр байвал Жо Байден довтолгооны зэвсэг худалдан авах насыг 18-аас 21 болгон өөрчлөхийг санал болгох аж.
Түүнчлэн, галт зэвсгийн боломжит худалдан авагчдыг шалгах хяналт шалгалтыг чангатгахаас гадна шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үйлдвэрлэгчдийг хамгаалдаг саад бэрхшээлийг арилгах санал тавьжээ.
Эх сурвалж: VOA
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барууны томчуудын гар хөл болсон хөгшин өвгөн
Бусад улс оронд х�##�ддаг , зэвсэг өгөөд хядуулж болдог юм чинь иргэддээ хүнд зэвсэг өгөөд �##��##�цуулаач .зөнөг