ДЭЛХИЙ

Yonhap: БНАСАУ Япон тэнгис рүү найман баллистик пуужин харвасан байж болзошгүй

БНАСАУ Япон тэнгис рүү найман балиистик пуужин харвасан байж болзошгүй хэмээн Өмнөд Солонгосын “Ёнхап“ /Yonhap/ агентлаг мэдээллээ.

Өмнө нь тус агентлаг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын /JCS/ мэдээллээс эш татан нэг пуужин харвасан талаар мэдээлж байсан. Гэсэн ч, Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын мэдээлэлд Умард Солонгосын тал пуужин харвасан гэх тодорхой мэдээлэл өгөөгүй хэмээн мэдэгджээ.  

Мэдээлэлд, “Өмнөд Солонгосын арми өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдрийн 09:08-09:43 цагийн хооронд /Монголын цагаар 08:08-08:43/ Умард Солонгос Пхеньян хотын Сунан нисэх онгоцны буудлын орчмоос болон бусад байршлаас Япон тэнгисийн зүг найман удаа ойрын тусгалтай баллистик пуужин харвасныг бүртгэлээ” хэмээжээ. Харин Сунанаас өөр бусад газрын байршлыг тодорхой дурдаагүй байна.

Умард Солонгосын тал нэмэлтээр дахин пуужин харвасан тохиолдолд хамгаалалтын бэлэн байдлыг хангана ажилласан хэвээр байгааг эх сурвалж онцлов.

Өмнө нь, Умард Солонгос баллистик пуужин байж болзошгүй үл мэдэгдэх пуужинг мөн л Япон тэнгис рүү харвасан гэсэн мэдээлж байсан юм. Японы эргүүлийн хөлөг онгоцууд далайд байгаа хөлөг онгоцуудыг пуужингийн хэлтэрхий илрүүлсэн тохиолдолд эрх баригчидтай нэн даруй холбоо барьж, тэдгээр хэлтэрхийнүүдэд ойртохгүй байхыг сануулсан байна.

Умард Солонгос 2022 он гарснаас хойш нийт 18 дахь удаагаа ийнхүү пуужингийн туршилт хийж байгаа юм. Энэ бол харьцангуй их тоо гэдгийг шинжээчид сануулж байгаа юм.

Тавдугаар сарын 25-нд Пхеньян Япон тэнгис рүү гурван ч баллистик пуужин харвасан талаарх мэдээлэл цацагдаж, үүнийг нь Японы Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японд хийсэн айлчлалын дараа пуужин харваснаараа шууд өдөөн хатгалга явуулсан хэмээн Пхеньяныг буруутгасан.

Нэг зүйлийг сануулахад, дөрөвдүгээр сарын 24-нд Япон, АНУ 2022 оны ирэх намар Японы хойд хэсгийн Хоккайдо арал дээр цэргийн хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөсөн талаар “Nikkei” хэвлэл мэдээлсэн. Сургуулилтын гол зорилго нь Украин дахь Оросын “цэргийн тусгай ажиллагаа” болон Хятадад цэргийн хүч нэмэгдэж байгаатай холбогдуулан “Зүүн Азид шинээр гарч ирж буй аюул заналхийлэлд хариу арга хэмжээ авч” Япон, АНУ-ын чадавхийг бэхжүүлэх гэгдэж байгаа аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button