ДЭЛХИЙ

Mercedes-Benz тоормосны асуудлаас болж сая шахам автомашинаа эргүүлэн татна

“Мерседес Бенз” компани дэлхийн зах зээлд борлуулсан сая шахам автомашинаа эргүүлэн татахаар боллоо. Тэдгээр автомашин нь тоормосны системдээ гэмтэлтэй байж болзошгүй эсэхийг шалгах юм байна. Энэ талаар Германы Холбооны Авто тээврийн газар мэдээлэв.

2004-2015 оны хооронд үйлдвэрлэсэн “ML” болон “GL-класс” спорт загварын болон тансаг зэрэглэлийн “R” загварын автомашинууд нь үйлдвэрийн гэмтэлтэй байж болзошгүй байгаа аж.

Одоогийн байдлаар тус компани нийт 993 мянган автомашиныг эргүүлэн татсанаас 70 мянга орчмыг нь Герман улсаас байгаа аж.

Тоормосны буруу ажиллагаатай холбоотой эрсдэлийг багасгахын тулд үйлдвэрлэгч эргүүлэн татсан тэдгээр автомашинуудыг шалгаж, шаардлагатай тохиолдолд гэмтэлтэй хэсгийг солих юм байна.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x