ВИДЕО КОНТЕНТ

ВИДЕО: Хиам, махны борлуулалт багасаж, иргэд гарал үүслийн бичиг шаардаж байна

"Эмээлт"-д үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК махандаа хугацаа нь дууссан, хятад шошготой цагаан нунтаг бодис хольдог нь тогтоогдсон. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй 8 тонн махыг Улаанбаатар руу оруулахаар завдсан. Шил шилээ дарж гарсан дээрх үйл явдлын дараа махаа малчны хотноос авцгаая хэмээн иргэд цахим орчинд давалгаалсан. Дээрх үйл явдлууд хиам болон бэлэн махны борлуулалтад хэрхэн нөлөөлж байгааг сурвалжлахаар "Хүчит шонхор" захыг зорилоо.

Тус захын дайвар, хонь, үхэр, адууны махны заалаар орлоо. Зарим нь утсаа оролдож, зарим нь махаа эвдээд завгүй.

-МАХНЫ ЛАНГУУНЫ НАЙМААЧИД ИЙМ БАЙРЬ СУУРЬТАЙ БАЙНА-

  • Нийлүүлэлтээсээ л болж байна. Гадаа мах ховор орж ирж байна. Худалдан авах чадвар муу байна.
  • Махны борлуулалт муу байгаа нь "Эмээлт"-ийн асуудалтай холбоотой бололтой.
  • Хүмүүс сонор сэрэмж, айдастай болчихож. Энд өнгөрсөн намар орон нутагт бэлтгээд өөрсдийн зоориндоо хадгалж байгаад гаргаж ирсэн махнууд худалдаалдаг. Мөн шинэ мах. Түүнээс биш нөөцийн мах зарагддаггүй. Тэр хятадын махны үйлдвэрүүдэд туранхай адуу, сарлаг, ямааны мах авч боловсруулдаг юм. Харин энд байгаа тарган махыг боловсруулж чаддаггүй. Учир нь өөх тос ихтэйгээс тэр. Тиймээс "Хүчит шонхор"-т зарж байгаа махнаас айх аюулгүй.
  • Ер нь махны борлуулалтад өөрчлөлт ороогүй. Хэвийн байгаа.
  • Манай захынхан малчдын гар дээрээс махаа авдаг.
  • Худалдан авах чадвар багассан. Гэхдээ хот руу орж ирж байгаа дайвар бүтээгдэхүүн ховордсон.
  • Манай зах шалгалт сайтай учир муудсан юм байхгүй.
  • Хагас бүтэн сайнд хүн сайтай байдаг. Одоо тийм биш байна. Дэлгүүрүүд бөөндөж авдаг байсан. Гүйлгээ муу байна гээд орж ирээд үглэцгээх юм.  
  • Борлуулалт муу байна. Угаасаа заал дүүрэн мах байгаа биз дээ.
  • Ер нь бол махны борлуулалтад өөрчлөлт ороогүй. Яг л хэвээрээ байгаа.
  • Угаасан махны өнгө огт өөр шүү дээ.
  • Гарал үүслийн бичиггүй мах энд зарагддаггүй.

Наймаачид хот руу орж ирж байгаа мах, дайвар бүтээгдэхүүн багасаж буйг онцолж байлаа. Биднийг дайвар бүтээгдэхүүний заалаар ороход хүнгүй, наймаачдын ихэнх нь харьсан байв.

Харин махны тасгаас мах аваад гарч буй иргэн "Гарал үүслийн бичиг харуулж байгаа юм алга. Үзмээр байна шүү дээ. Айдаг болоод байна" хэмээн байр суурь илэрхийлсэн юм.

"Хүчит шонхор" захад махны үнэ ямар байв?

Үхрийн мах

  • Шинэ /гуяны цул/ 16500
  • Шинэ /хааны цул/ 15500
  • Зоорины ястай мах 12000

Адууны мах

  • Цул болон ястай мах 8500-10500

Хонины мах

  • Ястай шинэ 12000-13000
  • Ясгүй шинэ 12500
  • Зоорины ясгүй мах 10500

Дайвар бүтээгдэхүүн

  • Цувдай 10000
  • Хонины хуйхалсан толгой 3500
  • Үхрийн тагалцаг 3500-4500

Бид хотын төвийн хүнсний дэлгүүрүүдээр орлоо. Худалдагч нар хиам, махан бүтээгдэхүүний борлуулалт багассаныг учирлаж байлаа. Тэд үйлдвэрлэгчдээс татаж авдаг тоо ширхэгээ 80 хувиар багасгажээ. Ийнхүү борлуулалт багасаж, хэрэглэгчдийн итгэл алдарсан нь "Эмээлт"-д үүссэн нөхцөл байдалтай холбоотой гэж бодож буйгаа ч нуусангүй. Дан хиам гэлтгүй бууз, баншны борлуулалт багасаж буй аж.

Видеог хүргэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2022 08:42

Ингэж шаардаж хэвших хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 7, 2022 08:43

Иргэдийн зөв шүү дэээ юу ч зараад байгаа юм мэдэхгүй аймаар заваан юмнууд хутга шөвюгөө ирлээд зогсож байдаг

Зочин
Зочин
6 сар 7, 2022 10:33

Мааш зөв

Зочин
Зочин
6 сар 7, 2022 10:33

Тэнэг биш л бол ингэх нь тодорхой. Хэн ч үр хүүхдийнхээ төлөөө урт наслахаан бодно.

Зочин
Зочин
6 сар 7, 2022 10:33

Ёстой зөв. Бидний эрүүл мэндийнхээ төлөө зогсох цаг ирсэн

Зочин
Зочин
6 сар 7, 2022 10:34

Зөв шдэээ. Одооо мах худ�##�даж авч идэхээр бол гар�##� үүслийн бичгэээ заав�##� шаардаж авч байх хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 7, 2022 10:34

Иргэд тийм ч ухаан муутай биш шүү.

Зочин
Зочин
6 сар 7, 2022 10:35

Иргэд шаардлагаа тавьж болохгүй юу тэ, Бид нар та нар шиг өмхийрчихсөн тархитай нь биш шүү муу улс төрийн махны үйлдвэртэй хүн хүнээ устгадаг �##�уурчидаааа

зочин
зочин
6 сар 8, 2022 09:40

үхэр монголчууд махыг нэг иймэрхүү аргаар боловсруулдаг болоод 20 жил болж байгаа тэгэхэд ганц анх удаа өнөөдөр илэрч байгаа юм шиг бодож байх гэж дээ манай хэдэн улс төрчид бизнес нэртэй мөнгө хүүлэгчдын хийж байгаа ажил

Холбоотой мэдээ

Back to top button