ДЭЛХИЙ

В.Зеленский Уоррен Баффетын хүүгээс Украинд туслахыг хүсэв

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дэлхийн хамгийн баян бизнес эрхлэгч, тэрбумтан Уоррен Баффетын төрсөн хүү Ховард Баффеттай Киев хотноо уулзжээ.

Тэдний уулзалтын гол сэдэв нь ОХУ-ын Украины эсрэг түрэмгийлэл, харгислалын талаар байсан ба В.Зеленскийн өөрийнх нь хэлснээр, Украинд “үнэ цэнтэй тусламж” үзүүлэх асуудлаар мөн хөндсөн байна.

В.Зеленский Ховард Баффетыг Одесса мужийг сэргээн босгох бүтээн байгуулалтын ажилд оролцохыг уриалсан байна.

Ховард Баффет бол Америкийн тэрбумтан, хамгийн алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн хүү. Түүний нэрээр нэрлэсэн “Ховард сан” нь дэлхийн байгаль орчин, усны нөөцийг хамгаалах, хөдөө аж ахуй болон эрүүл хооллолтын болон бусад төслүүдийг дэмжиж, санхүүжүүлдэг юм.

Эх сурвалж: NDTV

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button