ДЭЛХИЙЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Шөнө гэрэл болон зурагтаа асаалттай унтвал жин нэмдэг

Шөнө унтахдаа гэрлээ асаалттай, эсхүл зурагтаа асаалттай хэвээр нь унтдаг бол та энэ зуршлаасаа салахыг бодоорой. Учир нь, гэрэлтэй унтах нь хүний ​​биеийн биологийн цагийг төөрөгдөлд оруулж, улмаар жин нэмэхэд нөлөөлдөг гэж эрдэмтэд анхааруулжээ.

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар шөнө оройн цагаар ямар ч төрлийн хиймэл гэрэлд унтаж буй хүмүүс жин нэмэх магадлал 17 хувиар их байдгийг тогтоожээ. Эмэгтэйчүүдийн дунд таван жилийн турш судалгаа явуулахад шөнө нь гэрлээ унтраадаггүй унтдаг байсан эмэгтэйчүүдийн жин таван кг-аар нэмэгдсэн аж.

Гэрлээ, зурагтаа асаалттай унтахад хүний биеийн дааврын тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, бие организм өндөр илчлэгтэй хоол хүнсийг “хайж эхэлдэг” юм байна. Өөрөөр хэлбэл, бие организм гэрэлд амарч чаддаггүйтэй холбоотой гэж судлаачид үзжээ.

АНУ-ын Хойд Каролина мужийн Байгаль орчны шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгээс явуулсан судалгаанд ойролцоогоор 44 мянган эмэгтэй хамрагдсан байна.

Судалгаагаар арьсны температур өдөр, шөнөгүй гэрлийн нөлөөгөөр өөрчлөгддөг болохыг ч тогтоожээ. Хэвийн нөхцөлд өдрийн цагаар симпатик мэдрэлийн системийг өдөөж, судасны хана агшиж, арьсны температур буурдаг аж.

Мөн хэвийн нөхцөлд өдрийн цагаар илүү гэрэл гэгээтэй, харин шөнө нь харанхуй байх тусам биеийн энерги зарцуулалтад тустай гэдгийг эрдэмтэд онцолжээ.

Тиймээс, аль болохоор байгалийн гэрэлд илүү олон цаг байхыг хичээснээр таргалалт, зүрх судасны болон чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай гэдгийг судлаачид онцолсон байна.

Эх сурвалж: Daily Mail  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button