Энтертайнмент

"Netflix"-ээс санал болгох шилдэг найман цуврал

Зургаадугаар сард гарч эхлэх Солонгос арван цувралыг бид өмнө нь танилцуулсан бол энэ удаа Netflix-ээс үзэж болох дараах найман цувралыг санал болгож байна.

Stranger Things

The Duffer Brothers-ийн бүтээсэн телевизийн олон ангит цуврал билээ. Netflix анхны цуврал хэлбэрээр 2016 оны долоодугаар сарын 15-нд гаргасан бөгөөд гарсан цаг үеэсээ үзэгчдийн дуртай цуврал болсон. Бүлэг болгон нь өөр өөрийн жихүүдэс хүргэм явдлуудаар дүүрэн өрнөнө. Мөн зураг авалт нь 1980-аад оны Америк орныг харуулна.

BoJack Horseman

Гэр бүлийн хүчирхийлэлд дунд өссөн унаганы сэтгэлзүй цаашид хэрхэн өөрчлөгдөх бол? Нийт 6 бүлгийн турш үргэлжлэх энэхүү цувралаас үзээрэй.

Umbrella Academy

Хэрэв та фантази кинонд дуртай бол таны заавал эхлүүлэх цуврал мөн.

Atypical

Аутизмтай хүүхдүүдэд ертөнц болон хүмүүсийн хоорондох харилцаа ямар харагддаг бол? Сэм гэх гол дүрийн аутизмтай хүүхэд болон түүний эргэн тойронд гэр бүлийн асуудал найз нөхдийн уялдаа холбоо, үерхэл гэх мэт олон хайр болон итгэл, сэтгэлийг харуулсан цуврал юм.

Money Heist

Испани улсын мөнгөн дэвсгэртийн үйлдвэрийг дээрэмдэж чадах хүмүүс бол тэд... Энэ сарын 24-нд Солонгос хувилбар болох “KOREA JOINT ECONOMIC AREA" гарч эхлэх аж.

Sex education

Хүсээгүй жирэмслэлт, бэлгийн дарамт нь ахлах сургуулийн охидод хэрхэн үлдэж болох, аюулгүй бэлгийн харилцаа, хүйс болон бэлгийн чиг баримжааны талаар олон зүйлийг энэ цувралд өгүүлдэг.

Orange Is The New Black

Нэг киноноос олон мэдрэмж авмаар байвал энэхүү цувралыг эхлүүлээрэй. Эмэгтэйчүүдийн шоронгийн амьдралын талаар өгүүлнэ.

Russian Doll

Хэрэв та үлгэрт гардаг шиг үхэж амилаад байвал яах вэ? Үүнийг яаж зогсоох вэ? Сонирхолтой үйл явдлаар дүүрэн энэхүү цуврал таныг уйдаахгүй байх болно.

Ж.ДАВААДУЛАМ

                                                                                                              

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button