ДЭЛХИЙ

Польш улс Украинд хоёр тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэв

Польш улс Украинд хоёр тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлсэн талаар тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгдлээ.

Зургаадугаар сарын 7-нд Анжей Дуда Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар холбогдсон. В.Зеленский Варшаваас зэвсгийн тусламж хүссэний хариуд Польш улс Украинд 240 гаруй танк, 100 шахам хуягт техник, зэр зэвсэг илгээсэн гэлээ.

Анжей Дуда: “Энэ бол асар их хэмжээний зардал. Гэсэн ч, бид ингэх шаардлагатай. Хэн нэгэнд их буу нийлүүлэх боломж байгаа бол түүнийгээ ашиглахыг бид зөвлөж байна. Тэдгээр зэр зэвсэг нь Оросын түрэмгийллийг зогсооход хэрэгтэй”.

Польшийн хувьд Украин руу цэргийн тусламж үзүүлж буй цорын ганц улс биш. Хамгийн сүүлийн нэг жишээг дурдахад, тавдугаар сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 40 тэрбум ам.долларын цэргийн тусламж олгох тухай хуулийн төсөлд эцсийн байдлаар гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Европын Холбооны удирдагчид Украинд есөн тэрбум еврогийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн.

Хоёрдугаар сарын сүүлчээс хойш дөрвөн тэрбум гаруй еврог Украины эдийн засгийг дэмжих, төрийн аппаратын үйл ажиллагааг нь хангах, хүмүүнлэгийн тусламжид зориулан хуваарилсан хэмээн Европын Хороо мэдэгдлээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochiN
zochiN
2022-06-10 12:02

dainiig zogsoomoor baihad bitgii zevseg uguud baigaach, heleltsee hiihgui shuu dee

ҮНЭН
ҮНЭН
2022-06-11 01:31
Reply to  zochiN

ҮХЭР ТОНИЛ ЦААШАА ЧИ

Зочин
Зочин
2022-06-10 12:35

Польшын ард түмэн фашизмын эсрэг үргэлж зогсох болно. Орос фашистууд д�##�д ор

ҮНЭН
ҮНЭН
2022-06-11 01:31

ПОЛЬШУУД ЁСТОЙ ХОНШООРТОЙ АРД ТҮМЭН ЮМ ДАА

Зочин
Зочин
2022-06-14 16:39

Украйнчуудад өр болоод украйн хүмүүс аюхядуулаад л дуусна даа.

Холбоотой мэдээ

Back to top button