ДЭЛХИЙ

Алуурчин халимнууд далайчдын онгоц руу халдаж, “зугаацдаг”

“Алуурчин халим” гэх бүлэг алуурчин халимнууд шөнө дунд Испанийн Андалусия муж дахь Кадис хотын ойролцоох Барбате амралтын газраас холгүйхэн арван м-ийн дарвуулт завь руу дайрчээ. Энэ талаар “Daily Mirror” мэдээлжээ.

Үүнд санаа зовсон далайчид эргийн аврах албанд яаралтай хандсан ч алуурчин халимнууд дарвуулт онгоц руу халдсан аж. Чухам хэдэн халим онгоц руу халдсан нь одоогоор тодорхойгүй байна. Аврагчид эвдэрсэн дарвуулт завийг хэдэн цагийн дараа л боомт руу авчирсан байна. Халдлагад өртсөн далайчдын хэн нь ч бэртээгүй аж.

2020 оноос хойш Испани, Португалийн Атлантын эрэг орчмын усан онгоцууд руу алуурчин-халимнууд довтлох нь ихэсжээ. Халимнууд жижиг дарвуулт онгоц руу зохион байгуулалттайгаар дайрч, жолоог нь эвдэж, онгоцны их биеийн хэсэг рүү хэдэн цагийн турш мөргөж, хөлөг онгоцуудыг хөмрүүлжээ.

Нэг жишээ дурдахад, одоогоос нэг жилийн өмнө Испанийн эргээс 40 км-ийн зайд хөвж явсан хөлөг онгоцыг 30 орчим алуурчин халим бүсэлж, халдөж байсан. Чухам ямар шалтгааны улмаас халимнууд ийм харгис болсныг тогтоож чадаагүй ч мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хүний байгальд учруулж буй буруу хандлагатай холбоотой гэсэн таамгыг дэвшүүлээд байна.

Харин зарим шинжээчид алуурчин халимуудын хувьд ийм дайралт нь зүгээр л “зугаа” гэж үзэж байна. Усан онгоцууд руу дайрахад хөмөрч байгаа нь халимнуудыг хөгжөөдөг байж болзошгүй гэж үзжээ. Учир нь, халим бол далайн гахайн нэгэн адил ухаантай хөхтөн амьтанд тооцогддог. Эрдэмтдийн судалгаагаар хөхтөн амьтад хүний нэгэн адил тоглоом наадамд дуртай гэдэг нь батлагдсан.   

Эх сурвалж: Daily Mirror

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button