Э.Энхбат агсны эхнэр: Эцэст нь хохирогч буруутан л болдог хорвоо юм байна

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр дотны найз, улсын начин Э.Энхбатыг амийг хөнөөсөн. Улмаар шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн ял оноогоод буй.
Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Ам нээвэл уушиг нээ гэдэг. Арай л хэрээс хэтэрсэн зүйлс болж байна.
Нэгдүгээрт, Шүүхээс өгсөн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж худал тарааж байна. Надад огтоосоо тийм зүйл байхгүй. Ар гэрийхэн таван хүүхэдтэйгээ уулзаад нээлттэй хоригдоно л биз дээ. Өндөр настай аав ээж эхнэр хүүхдийг нь бодолгүй яахав дээ
Хоёрдугаарт, Хүүхдийн төлбөр нэхлээ гээл бүр барьж идлээ. Намайг юу нэхэж яаж орсонг гурван шүүгч, хоёр талын өмгөөлөгч нар иргэдийн төлөөлөгч гээд тэнд байсан бүх хүн харсан сонссондоо.
Даргалагч шүүгч Одбаяр гуай “Нандинцэцэгээ чи бүх хохирол төлөгдсөн гээд зөвхөн бодит хохирлоо (өөрийн зүгээс гаргасан 423сая төгрөг) төлөгдсөн гээд байх юм. Гурван хүүхдийн төлбөр энэ тэрээ нэхэмжилж ирээгүй юм уу. Жилд төлбөр нь хэд байдаг вэ” гэхэд нь л би “70 сая орчим байдаг” л гэсэн.
Би өөрөө хувиараа бизнэс хийдэг учраас ахуйн асуудлаа болгоод зохицуулаад явж байгаа гэж хэлсэн.
Шүүгч “Чи шүүх дээр аваад ирсэн бол чамд бид хангаж өгөх байлаа” гэсэн. Үүнийг бүгд сонссон. Даанч энэ бичлэг цацагдаагүй. Тэгээд намайг иргэний шүүхээр явж болно л гэсэн. Мөн Данзанноров өмгөөлөгч ч ойлгогдохоор хэлж л байналээ шүү дээ.
Гуравдугаарт, Оршуулгын зардал 85 сая.Би эх хувиар нь баримтаа өгсөн. 300-400 хүний зэд цагаалга энэ зэргийн байлгүй яахав дээ. Ханийг минь хүртэл нэг муу начны ажил явдал 85 сая алтаар хучаа юу гэж ирээд л бичих юм. Эрүүл хүнээс ийм муухай үг гарахгүйг мэдэж байгаа ч үнэхээр муухай юм.
Дөрөвдүгээрт, би тэр айлын өгьё гэсэн хоёр үл хөдлөхийг голж шилээгүй. Яахав манай өмгөөлөгч өөрийн зүгээс тийм зүйл надад хэлээгүй ярьсан. Тэр айлаас би тийм юм өгөөдөх тэдэн төгрөг өг гэж нэхсэн удаа байхгүй ээ. Ар гэрийхэн болон Түвшинбаяр ч мэдэж байгаа.
Өөрийн гэсэн эрүүл тархи , сэтгэл зүрхтэй хүн бүр миний өмнөөс бухимдаж байгаа байх. Хоёр талын өмгөөлөгч нар маш ойлгогдохоор яриад байхад л учир зүггүй муулаастай намайг шуналтай хүүхэн гэлээ гээд би тийм болчихгүй л дээ. Эцэст нь хохирогч буруутан л болдог хорвоо юм байна. Миний уг хүнийг мэддэг хайртай хүмүүс минь байхад болно доо” гэв.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн л шүүгч байна. Шүүгч хуулийн хүрээнд туслахыг хүссэн байна. Даанч муу өмгөөлөгчтэй байсан юм байна. Шүүгчид шүүх хурал дээр хэрэгтэнд хүртэл хуулийн хүрээнд туслахыг хичээж асуулт тавьдаг. Тэрийг нь нөгөөдүүл нь ойлгохгүй буруу хариулт өгдөг болохоос.
Хохирогчийн эхнэрт буруу тохохоо болиоч. Ханиа алдаад, үр хүүхдүүдийнхээ төлөө амьдарч байгаа бүсгүйг бүү оролд.
Хохирогчийн эхнэр зөв л бодолтой юм байна. Оршуулгын зардлаа нэхэмжилснийг төлчихсөн юм шиг байна. Өар хохирол нэхэмжлээгүй байна. Нэхэмжлж болох байсан тухай шүүгч анхааруулж яриад нэхэмжлэх эрхтэй, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахыг тайлбарласан байна. Нэхэмжлэх эсэх нь хохирогчийн хүслээс шалтгаална. Ялны хувьд ч нээлттэй хорих ангид ялаа эдлээд яваг гэжээ. Мэдээж шүүгдэгч давж заалдана. Харин зүйлчлэл нь зөв эсэхийг дараагийн шатны шүүхүүд хянана. Хүнд гэмтэл санаатай учруулахдаа онц харгис хэрцгийгээр учруулсны улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 2.1, 2.5-д үааснаар зүйлчлнлийг өөрчилж 8-12 жил хорих ял оногдуулж болох талтай. Шүүгдэгчийн өмгөөлөгч ийм боломж байгааг анхаардаггүй юм байхдаа. Шүүх шүүгдэгчид ашигтай хөнгөрүүлэх нөхцөл байдлыг өаримтлах зарчимтай. Хүн шууд на бараагүй удаан хугацааны дараа эмчилгээ хийлгэж нас барсан тул ингэж хөнгөрүүлж өөрчлөх учиртай.
хүмүүс зарим хэрэг дээр нэг ч төгрөг авч чадалгүй сэтгэл санаа эд материалаар хохирдог болохоор л тэгж бичиж байгаа биз дээ хүүхдийн ирээдүйг бодож сургалтын мөнгө нэхэх нь зөв л дөө харин тооцоог үндэслэлтэй хийх хэрэгтэй дээ
Манай монголчууд нэг нэгнийхээ муу, дэндүү дурлаад байх юм даа Хохирч байгаа. Ял эдэлж байгаа хоёр адилхан л зовж байгаа. Улс үчинтэй Жоохон зангарагтай байл даа миний Монголчууд минь Сархад савнаасаа, бусдыг дийлдэг Хоёр сайхан найз Нэг нь шороонд нэгэн ч шоронд явлаа даа Төрийн минь сүлд өршөөг
Odoo chini hohirson tal hohirdog bolson yum bna leee
Энэ олон жилийн ялтай хүн одоо юу өгөх вэ дээ Өөрийнхөн эхнэр 5 ххүхэд гээд л асуудал их дээ
Өнчин хүүхэдтэй үлдсэн, араатны гарт эр нөхрөө алуулж үзчихээд энэ эмэгтэйг доромжлоорой хүн сүгнүүд минь. Эцсийн эцэст үхсэн нь хохирч, үлдсэн нь хождог нь гашуун үнэн. Хүний амийг мөнгөөр болон юугаарч үнэлдэггүй юм шүү. Үнэгүй амьтай малнуудаа...
Шунал ихэдвэл
Ер нь FC хандлага авах гэж янз бүрийн зүйл зохиож бусдын нэр хүндрүү халдахаар болимоор юм ийм хүмүүст бусдын нэр хүндэд халдсан зөрчлөөр шийтгэх хэрэгтэй. Энэ 2 талын гэр бүлүүд сэтгэл санаа маш хүнд бгаа шүү дээ тэднийг бүү зовоо бид шүүх хууль биш шүү дээ
Шуналтай, муухай зэрэг үгээр эхлэж хов жив хөөсөн хүмүүс өөрсдөө л бдаг гэсэн. Хүмүүсээ хүмүүсийн зовлон бэрхшээлийг хүндэлээч.
Үнэн тэнэг хийгээд шуналтай хүүхэн ам уруугаа мөнгө чихүүлээд нам тэнэгтдэг бнаш дээ. Энэ хүүхнүүд үнэн бүтэхгүй нөгөө Женкогийн хамсаатан Махбал гэдэг алчуурчинд алуулдаг талийгаачийн эхнэр бас ам уруугаа мөнгө чихүүлээд нам болсон гэсэн.Женко Махбалыг өршөөж, талийгаач бурханы оронд, гэмт хэрэгтэн наранд, гэр бүл нь мөнгөнд, ийм бна даа энэ хүүхнүүд.
Teneg min bitgii tenegteed Bai. Chi orond n bsan bol yah bsan boldoo. Bvr ih zuil nehene dee.
Монгол хүний амь анх удаа хамгийн өндөр үнэ хүрчээ
Юу нь үнэтэй гэж ? Америк хүмүүсийн нэхдэг их мөнгөний дэргэд юу ч биш. Дусал ч хүрэхгүй.
Нөхрөө араатны гарт алуулж зовсон 3 хүүхэдтэй эмэгтэйг бүү доромжил хулгайчаа.Манай хууль дэндүү хүнлэг биш.Танхай зэрлэг,хүний амь таслагч этгээдэд хэдхэн жилийн ял өгдөг.Тэгээд ямар нэг арга хэрэглэн хугацаанаас өмнө суллагдана.Хохирогчийг гүтгэж доромжилж нэр төрд нь халдаж улам хохироох боломж олгоно. Амийг амиар солих нь уг нь шудрага ёсонд нийцмээр.Ардчилагч нэртэй хулгайчууд бүүр хүнийг гүтгэж доромжлохыг зөвшөөрсөн заалт хуульд оруулж, гэмт хэрэг танхай зэрлэг байдлыг өөгшүүлэх гэж зүтгээд байгаа.
Монголчуудаа Нандинцэцгийг битгий доромжлоорой Ханиа алдсан хүний оронд өөрийгөө тавьж үз Энэ муухай доромжлол эргээд чамд тусна гэдгийг санаж яв чи ганц л амьрана тэнэг ээ