СПОРТ

Булган аймгийн дөрвөн аваргын нэрэмжит барилдаанд Б.Бат-Өлзий түрүүллээ

Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Давс сумын харьяат, “Аврагч” СХ, "ТЭЦ-4" ТӨХК, "Гацуурт" групп, “Тун Мэнд” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэв.

Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” СХ, "Кровун Броверс" ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” СХ "Сод Монгол" групп, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Д.Амаржаргал нар шалгарлаа.

зураг

Дунд шөвгийн наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Б.Бат-Эрдэнэ, Т.Дүгэрдорж, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нар үлдэв.

Зургаадугаар сарын 26-нд 12:00 цагаас Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно хэмээн МҮБХ-ноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бөх сонирхогч
Бөх сонирхогч
6 сар 13, 2022 12:12

4 аварга нь хэн хэн юм бэ. Миний мэдэхээс Түвдэндорж, Цэрэн аварга нар л санагдах юм, Мэдэх хүн байв�##� хэлж өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button