ДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн баян 500 хүний ​​хөрөнгө он гарснаас хойш 1.4 их наяд ам.доллароор буурчээ

Инфляцын дарамт, томоохон төв банкуудын ханшийн өсөлтөөс шалтгаалсан санхүүгийн зах зээл дэх эмх замбараагүй байдлын нөлөөгөөр дэлхийн хамгийн баян 500 хүний ​​хөрөнгө энэ оны эхнээс хойш 1.4 их наяд ам.доллароор буурчээ.

Хамгийн сүүлийн тооцооллоор, даваа гараг /2022.06.14/-т тэдний хөрөнгө 206 тэрбум ам.доллароор буурсан талаар “Bloomberg Billionaires Index” мэдээлэв.

Энэ үзүүлэлт бол санхүүгийн зах зээлийн хүчтэй өсөлттэй уялдаад дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн тоо 2020 онтой харьцуулахад найман хувиар өссөн нь өнгөрсөн жилийнхээс эрс ялгаатай байна хэмээн “Capgemini World Wealth” байгууллагын тайланд дурджээ.

Хойд Америкт баячуудын тоо 13 хувиар өссөн бол Ази тивд өсөлтийн хурд ердөө 4.2 хувьтай байгаа нь Европ болон Хойд Америктай харьцуулахад хоцорч байгаа аж.

Гэсэн ч, Азийн улс орнууд сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн баян хүмүүсийн тоогоор тэргүүлж байна. Санхүүгийн тооцоо гаргадаг “Capgemini World Wealth” байгууллагын шинжээчид Ази тив ийнхүү баячуудын тоо нэмэгдэх болсон гол шалтгаануудын нэг нь Бээжингийн мэдээллийн технологийн салбарт хийж буй ахиц дэвшил, авч хэрэгжүүлж буй зохицуулалтын бодлоготой холбон тайлбарлаж байна.

Сонирхуулахад, АНУ, Япон, Хятад, Герман зэрэг орон хамгийн олон чинээлэг хүмүүс амьдардаг улсуудын байр сууриа хадгалсаар байгаа ба энэ нь дэлхийн хүн амын бараг 64 хувийг эзэлдэг гэнэ.

Нэмж дурдахад, хөрөнгө оруулалт нь 30 сая ам.доллароос давсан баячуудын хөрөнгө 2020 оныхтой харьцуулахад 9.6 хувиар өссөнийг шинжээчид онцолжээ.

Эх сурвалж: Bloomberg Billionaires Index

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button