Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Нөхөн болон дахин сонгуулийг шударга зохион байгуулахыг шаардан жагсана

Зургаадугаар сарын 15-нд болох үйл явдлын тойм

  • 08.30 цагт АН-аас СЕХ-ны гадна талбайд орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийг шударга зохион байгуулахыг шаардаж жагсаал зохион байгуулна.
  • 10.30 цагт АТГ-ын гадна Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийнэ.
  • 10.30 цагт ГХЯ-нд “Бакула Ринбүүчи” сэдэвт шуудангийн маркийн нээлт болно.
  • 11.30 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдсан хугацаат цэргийн алба хаагчдын "Цэргийн тангараг" өргөх ёслол болно. Утас: 99952822, 99731771
  • 11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Нутгаа зорин баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйсэн монгол морьдын талаар “Монголын эрийн гурван наадам-Их шүтээн” ТББ, “Биг блью фловер- ХХК-иас хэвлэлийн хурал хийнэ.
  • 18.00 цагт "Тэнгис" кино театрт "Америкийн баримтат кино өдрүүд"-ийн хүрээнд "Жозеф Пулитцер: Ард түмний дуу хоолой" киног толилуулна.

Төрийн ордонд

  • 09.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
  • 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
  • 11.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
  • 12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
  • 15.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
  • 16.00 цагт “Үндсэн хууль” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button