СПОРТ

Украины жүдочид Улаанбаатарын Их дуулгад оролцохгүйгээ албан ёсоор мэдэгдлээ

Энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотод болох Их дуулга тэмцээнд Оросын тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн дор оролцох мэдүүлэг өгөөд буй. Дайны нөхцөл байдлын улмаас Украин төдийгүй бусад орны тамирчид эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байгаа.

Украины алдарт жүдоч, ДАШТ-ий алт, мөнгө, дөрвөн хүрэл медальт Георгий Зантария Оросын тамирчдыг Улаанбаатарын Их дуулгад оролцуулбал дэлхийн аварга цол, бүх амжилтаасаа татгалзахаа МЭДЭГДСЭН.

Украины жүдо бөхийн холбооноос өнөөдөр мэдэгдэл гарган, Улаанбаатарын Их дуулгад оролцохгүйгээ зарлалаа. Улмаар тус улсын жүдо бөхийн холбооноос Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерт албан бичиг илгээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 09:55

US.Open temtseend orosiig oroltsohiig sayhan zuwuushuruv

Зочин
Зочин
2022-06-15 11:03

Зөв

Холбоотой мэдээ

Back to top button