ДЭЛХИЙ

2050 он гэхэд Израиль хамгийн олон хүн амтай улс болно

Израиль улс гуч хүрэхгүй жилийн дотор дэлхийн хамгийн олон хүн амтай баруун өмнөд Азийн улс болох замдаа орж байна.

“Израиль улс нэг кв.км-т 800 гаруй хүн ам ногдох барууны хамгийн их хүн амтай улс болно” хэмээн “Jerusalem Post” мэдээлэв.

Нэг жилийн дотор 24 кв.км задгай талбай алга болж, хүн амын өсөлтийг дагаад энэ хэмжээ улам нэмэгдэж, Израиль улс 2050 он гэхэд хүн ам нь огцом өснө гэсэн тооцоолол гарчээ.

Хүн ам нэмэгдэх учраас тус улсын эрх баригчид стратегийн хөтөлбөрийг шинээр боловсруулах шаардлагатай болж байгаа юм.

Дизайн албаны төлөөлөгч Айелет Асулин хэлэхдээ, “Бид задгай талбайг хадгалах зорилготой хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Энэ нь байгаль орчны үүднээс бас чухал. Барилга барих үйл явц нэлээд дарамттай байдгийг би мэднэ. Гэвч, бид талбайг хөгжүүлэх хэрэгцээ, задгай талбайн ач холбогдлыг тэнцвэржүүлэхийг хичээж байна” гэсэн юм.

Израилийн Барилгын Яамны зураг төслийн хэлтсийн дарга Илан Тайхманы хэлснээр, “Хүн амд ногдох зай талбайн дизайныг оновчтой болгох, нэг төсөлд илүү олон орон сууц барихаар ажиллаж эхэлсэн. Аль болохоор сайн төсөл хэрэгжүүлж, нээлттэй талбай, орон сууцны барилгын хэрэгцээ хоёрын тэнцвэрийг хадгалах нь чухал. Израильд шаардлагагүй бол байшин барилга барьдаггүй” гэв.

Эх сурвалж: Jerusalem Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button