ХБНГУ, Франц, Италийн удирдагчид өнөөдөр Киевт айлчилна

Германы канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Ерөнхий сайд Марио Драги нар өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ны пүрэв гарагт Украины нийслэл Киев хотноо албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөн талаар “Блүүмберг” /Bloomberg/ лхагва гарагт мэдээлэв.
Өмнө нь Франц, Герман, Италийн хэвлэлүүдээр Европын Холбооны эдгээр гурван улсын төрийн тэргүүнүүдийн Украинд хийх айлчлалыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд болох “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө болно гэдгээр нь онцолж байсан юм.

Түүнчлэн, НАТО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Йенс Столтенберг зургаадугаар сарын 28-30-нд Испанийн Мадрид хотноо болох эвслийн дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг оролцохыг урьсан байна.
Сонирхуулахад, өчигдөр /2022.06.15/ Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар холбогдож, Украинд үзүүлэх цэргийн тусламжийн шинэ багцыг зарласан. Мөн өдөр В.Зеленский Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярьж, Украины нөхцөл байдлын талаар ярилцжээ.
Эх сурвалж: Interfax
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮМХИЙ ХУЛМАС ОРОСУУДАД УКРАЙНЫ НЭГ АЛХАМ Ч ГАЗРЫГ ӨГЧ БОЛОХГҮЙ