ДЭЛХИЙ

Японы парламент цахимаар бусдыг доромжилсон иргэдийг хорих хуулийн төсөл батлав

Японы парламент цахимаар бусдыг доромжилсон, дээрэлхсэн нь тогтоогдсон гэм буруутай этгээдийг 12 сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл 2200 ам.долларын торгууль ногдуулах тухай шинэ хуулийн төсөл батлав. Энэ талаар “Си-Эн-Эн” /CNN/ агнетлаг мэдээллээ.  

Японы эрх баригчид ийнхүү хууль тогтоомжоо чангатгах болсон нь нийгмийн сүлжээгээр бусдыг гутаан доромжлох, үзэн ядах давлагаанаас үүдэлтэй амиа хорлолт гарах болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, тус улсын реалити шоуны од Кимүра Ханаг цахим орчинд гадуурхаж, үзэн ядаж өширхсөнөөс тэрээр амиа егүүтгэсэн хэрэг гарсан.

2022 оны зунаас хэрэгжиж эхлэх эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гэм буруутай нь тогтоогдсон иргэнийг 12 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл  2200 ам.доллар хүртэл мөнгөн торгууль ногдуулна. Одоо мөрдөж буй хууль тогтоомжид 30 хүртэл хоног баривчлан саатуулах эсхүл 75 ам.доллар хүртэл нөхөн төлбөр төлөх шийтгэл ногдуулж байгаа юм.

Японы парламентын батласан шинэ хуулийн төслийг олон нийт хоёрдмол байдлаар хүлээж авсан. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тус улсын ард иргэдийн үг хэлэх эрх чөлөө зөрчигдөж, одоогийн Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн сөрөг хүчнийхнийг шоронд хорих боломж бүрдэнэ хэмээн зарим шинжээчид дүгнэж байна.

Японы хуульч Чёо Сэйхо эл баримт бичгийн шинэ хувилбарт “Интернэт дэх доромжлол” гэсэн ойлголтыг тодорхой тусгаагүй гэж шүүмжилжээ. Түүний хэлснээр, чухам юуг доромжлол гэж үзэхийг тодорхойлох удирдамж боловсруулах шаардлагатай аж. Тухайлбал, одоогийн байдлаар хэн нэгэн иргэн Японы эрх баригчдын нэгийг “тэнэг” гэж нэрлэвэл шинэчилсэн хуулийн заалтаар үүнийг доромжлол гэж үзэхээр байна хэмээн шинжээч шүүмжлэв.

Реалити шоуны од 22 настай Кимүра Ханагийн үхэлд эгдүүцсэн олон нийтийн зарим нь цахимаар бусдыг дээрэлхэхэд тодорхой ял шийтгэх ногдуулах эл шинэ хуулийн төслийг батлахыг шахаж шаардсан хэмээн “Си-Эн-Эн” /CNN/ тэмдэглэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button