Нийгмийн

Зөвлөгөө: Шумууланд нэгэнт хазуулсны дараа хийж БОЛОХ хийгээд БОЛОХГҮЙ зүйлс

Халуун усанд битгий ор

Содтой ус, ванны давстай ус байсан ч битгий ор. Энэ бол буруу. “Биеийн халуун чинь нэмэгдэх тусам загатнах нь ихэснэ” хэмээн Колумбын их сургуулийн Арьс, өнгө судлалын профессор Линдсей Бордоне ярьжээ.

Архи, согтууруулах ундаа үйлчилнэ гэж бүү сана.

Шумууланд хазуулсан газрыг архиар арчвал зүгээр болно гэдгийг ямар ч судалгаа нотлоогүй. Харин ч архиар арчсаны дараа өнөөх нь хатах үед бүр ч илүү загатнана. Үүнтэй адилаар архи уух нь ч гэсэн шумуул үргээнэ гэж саналтгүй.

Зөгийн бал?

Зөгийн бал түрхвэл зүгээр болно гэсэн зөвлөгөөг та хэн нэгнээс сонсож л байсан байх. Гэвч энэ ч бас буруу. Зөгийн баланд бактерийн эсрэг үйлчлэл хангалттай байдаггүй. Та зүгээр л зөгийн балаа хий дэмий үрээд дуусгана л гэсэн үг.

Бенадрилийн тос, шүршигч үр дүн өгнө. Гэхдээ хэрэв та эмэнд хэт мэдрэг бол эсрэгээр харшил болж мэдэх эрсдэлтэй.

Х

Шумуул хазсаны дараа томбойсон хэсэгт хумсаараа + юм уу, х тэмдэг тавих нь хурдан эдгээнэ гэж та бодож байна уу? Үгүй. Энэ нь харин ч халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлдэг аж. Маажих бол бүр ч хор хөнөөлтэй.

Оронд нь нимбэг, базилик туршаад үз.

Шумууланд хазуулсан хэсэгт нимбэгний шүүс түрхэхэд бага зэрэг хорсох ч таны өмнө туршиж байсан бүх аргаас тань илүү үр дүн өгнө. Мөн базиликийг нунтаглан бага зэрэг тостой холиод түрхвэл сайн гэнэ.

Даарах тусмаа сайн.

Найрлагандаа гаа, цайны навч, гавар, тимол агуулсан тос түрхэх нь өвдөлтийг намжааж, загатнуулахгүй байхад тусална. Эдгээр ургамал нь найрлагандаа үрэвслийн эсрэг элемент агуулсан байдаг аж. Бас аль болох сэрүүн орчинд байх нь дээр хэмээн эмч нар зөвлөдөг. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x