СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

НЭГ ДОРООС: Зуслангийн байшин 65 саяас 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй байна

Хүйтний, дулааны гээд бүхий л цаг үед улаанбаатарчуудын хамгийн эрэлттэй, чухал хэрэглээний нэг нь зуслангийн байшин. Хүүхдээ салхинд гаргах, гэр бүлээрээ амрах, амар тайван амьдрахын тулд хүн бүхэн л зуслангийн байшинтай болохыг хүсдэг. Тэр тусмаа уул, ус, модтой, хоттой ойр газар худалдан авах сонирхолтой хүн олон. Үүний сацуу барилгын материалын үнэ өссөнтэй холбогдуулан зуслангийн байшин барих бус шууд худалдан авах хүсэлтэй нь ч олон. Үүнийг дагаад хоттой ойр зуслангийн байшин, газрын үнэ жилээс жилд улам өссөөр. Тэгвэл зуслангийн байшин ямар үнэтэй байна вэ.

ТОГНЫ АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЭГҮЙ БАЙШИГ 65 САЯ ТӨГРӨГ

Байршлын хувьд хоттой ойр, Сонгинохайрхан дүүрэгт байрлах хуучны, хажуудаа гражтай, дотроо 00-той тог цахилгааны асуудал нь шийдэгдээгүй 125 метр квадрат зуслангийн байшин 65 сая төгрөгийн үнэтэй байна.

ХАЛУУН УС, ГРАЖ, ГАЗАР НЬ НЭМЭГДВЭЛ 100, 200 САЯАР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

Хотоос 14 километр зайтай модны захад байлах, дотроо ОО, тог, халуун хүйтэн устай, хашааны газартай, орчин үеийн тохижилттой 112 метр квадрат хаус 250 сая төгрөгийн үнэтэй байна. Гачууртад байрлах гүний худагтай, 27 метр квадрат өвлийн граж, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, машины зогсоолтой 800 метр квадрат газартай, 64 метр квадрат дүнзэн байшин 175 сая төгрөгийн үнэтэй байна.

ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХАУС 1.1 ТЭРБУМ

Түүнчлэн Нисэхэд байрлах өндөр зэрэглэлийн, 24 цагийн харуул хамгаалалт, СӨХ, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бүхий 232 метр квадрат хаус 1,1 тэрбум төгрөгийн ханштай байна. Хотоос 12 километр Хан-Уул дүүрэгт байрлах дөрвөн машины гражтай, В1 давхартаа фитнeсс өрөөтэй 350 метр квадрат талбайтай, гурван давхар тансаг хаус 1,1 тэрбум төгрөгийн үнэтэй байна.

Эндээс харахад зуслангийн байшингийн үнэ харилцал адилгүй байгаагийн сацуу чанар, байршил, тав тухын хувьд ч өөр, өөр байгаа юм. Түүнчлэн бид судласан хаус, байшингийн үнийг дээр дурдсан. Иймд  Улаанбаатар хотын бүх зуслангийн байшинг энэхүү үнээр шууд дүгнэж болохгүй юм. 

О.ПҮРЭВСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-20 09:05

Арай дэндүү агаарын үнэ тавиад байхаар хэн авах юм бэ

Хэн
Хэн
2022-06-20 10:00

Арай дэндүү агаарын үнэ тавиад байхаар хэн авах юм бэ

Зочин
Зочин
2022-06-20 10:45

Зуслан хүртэл тэрбум болчиж. 1литр бензинээ 4000 р авдаг байж солиотой ийм оронд яаж амьдарнаа. Америкт боломжийн хаус 50 мянган доллараар авна.

Зочин
Зочин
2022-06-20 12:18

Мөнгөтэй баачканууд л авах байхдаа

Иргэниргэн
Иргэниргэн
2022-06-21 20:53

Ийм их мөнгөөр зуслан авч бхаар хотод байр авсан дээр.тансаг хаус шатв#### яах уу? Тэгээд ийм их үнэтэй зуслангийн мөнгө банкинд бна гэхээс ард иргэд авч чадах нь хаа юм бол.одоо удахгүй хүйтэн.хол явж бхаар хотын төвдөө шийдсэн арай зард#### бага болвуу дэндүү үнэ хэлэх юм.арайл биш биш үү?

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x