СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарыг шалгах процесс хэрхэн өрнөж байгаа вэ

Эрх баригч нам ҮХНӨ хийхтэй зэрэгцээд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хуулийн байгууллагын шалгалт ихээхэн анхаарал татаж буй.

НЭГ. Х.БАТТУЛГААС МЭДҮҮЛЭГ АВААГҮЙ Ч БИЗНЕСҮҮДИЙГ НЬ ШАЛГАЖ БАЙНА

Хуулийн байгууллага Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас ямар нэгэн асуудлаар мэдүүлэг аваагүй гэдэг нь  эх сурвалжуудын мэдээллээр баталгаажиж буй. Түүнд хамаарч болох Хөгжлийн банкны зээл, махны дуулиан, төмөр замын асуудлаарх шалгалтууд бий.

Төрсөн эгч, дүүгийнх нь эзэмшдэг махны бизнесүүдийг нь шалгаж байна

Түүний төрсөн дүү Х.Баттуулын эзэмшдэг “Мах импекс”, төрсөн эгч Х.Цэндбаярын эзэмшдэг “ХКҮ” компани, “Баянгол” зочид буудалд Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг /2022.06.07/ хийсэн. Уг нэгжлэгтэй холбоотойгоор эдүгээ шалгалтын ажлууд үргэлжилж байгаа аж. "Эмээлт" захын махны дуулиан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын "ХКҮ" помпанитай холбогдож, уг компани нь "Мах импекс"-ийн байранд байрладгаараа олны анхаарлыг татсан.

Хөгжлийн банкны Х.Баттулгад хамааралтай байж болох зээлүүд шалгагдаж байна

Нэг. “Пирамид-Орд” ХХК : Хөгжлийн банкнаас “Пирамид-Орд” ХХК нь зээл авахдаа Монголын Ардчилсан холбооны байрыг барьцаалж зээл авсантай холбогдуулан, нэгжлэг хийсэн байдаг. Эх сурвалжуудын мэдээллээр ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгальмаа нь Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурж, МоАХ-ны нэрээр тус компаниас хэд хэдэн орон сууц авсан гэгдэж буй. Одоогоор тус компанид холбогдох шалгалтын ажил үргэлжилж байна.

Хоёр. “Империал гоулд майнинг” ХХК: Тус компани нь Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн зээл авсан. “Империал гоулд майнинг” ХХК нь Баянхонгор аймагт алтны уурхай эзэмшдэг бөгөөд “Салхит”-ын мөнгөний ордын захирлаар ажиллаж байсан Т.Мөнхбаярын эзэмшил юм.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгад алтан гулдмай бэлэглэн ойртож байсан гэгддэг Т.Мөнхбаяр Хөгжлийн банкны зээлийн гэрээгээ өөрийн оффис дээр дуудан зуруултлаа "томорч" явсан түүхтэй. Уг компанид холбогдох шалгалтын мэдээлэл ихээхэн бүрхэг байгаа нь анхаарал татаж буй. МоАХ-ны байр барьцаалснаас илүүтэй энэ компани Х.Баттулгад илүү ойр нөлөөлөлтэйг тодошгууштай.

Төмөр замын асуудлаар шалгах гэснийг нь тохирч зогсоосон уу

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас буухаасаа өмнөхөн төмөр замын төслүүдийг цагдаа,тагнуулаар шалгуулах чиглэл өгсөн байдаг. Тэрбээр ЦЕГ, ТЕГ-ын дарга нар болон "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг дуудан, чиглэл өгөх үеэрээ “Төслийн нэрээр төрөөс хулгай хулгай хийгсэд байж болохгүй. Маш сайн шалга” хэмээсэн нь бий.

Тухайн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай түнжин муутай үе таарсан агаад түүнээс хойш шалгалтын явц чухам хэрхсэн нь тодорхойгүй гацсан. Улмаар төмөр замын ажилд оролцсон ихэнх хүмүүсийг Х.Баттулга төрийн тэргүүний суудлаас буухаасаа өмнө "Гавьяат" цолоор шагнасан. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болоход "Төмөр замын хэргээ дарахаар зөвлөхөөр нь очлоо" гэх яриа хөшигний ард түгэж байв.

Дээрх агуулгуудтай холбоотой өмнөх контентууд:

Т.Мөнхбаяр Чалкогийн өрийн загварыг "Салхит"-д үүсгэж, "Трафигура" баяжмалыг нь ҮНЭГҮЙ ачиж байна нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

НУУЦЫН ЛОББИ: Гавьяат авцгаасан ч заавал шалгагдах ёстой хүмүүс нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.



ХОЁР. Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ СУЛЛАСАН Ч ХАМААРАЛТАЙ БИЗНЕСҮҮДИЙГ НЬ ШАЛГАЖ БАЙНА

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг саяхан эрүүл мэндийн шалтгаанаар сулласан. Гэвч тэрбээр Эрүүгийн хуулин дахь хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаагүй. Гадагшаа явж эрхтэн солиулах хагалгаанд орохгүй гэдэг нь эх сурвалжуудын мэдээллээр баталгаажиж буйг тодотггууштай.

"Кью Эс Си" Засгийн газрыг шүүхэд өгч, зөрүүлээд ТӨБЗГ хоёр нэхэмжлэл гаргажээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" ХХК Засгийн газрыг үндэслэлгүйгээр гэрээг нь цуцалсан асуудлаар шүүхэд өгөөд буй. Өнгөрөгч долоо хоногт шүүхийн нэхэмжлэлийг нь ТӨБЗГ-ын удирдлагууд хүлээж авсан. Улмаар ТӨБЗГ-аас "Кью Эс Си" ХХК-ийг төрд 600 тэрбумын хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.

Д.Эрдэнэбилэгийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн оффисын байрнаас нүүхэд нь бичиг баримт устгах, нуун дарагдуулахыг завдсан гэх үндэслэлээр саатуулсан билээ.

Хөтөлийн цементийн үйлдвэрийн өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ

Засгийн газраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг зогсоох шийдвэр гарсны дараа Гүйцэтгэх захирал агсан М.Бөх-Очирын хүү өв залгамжлалын асуудлаар хэвлэлд хандаж байв. Улмаар өв залгамжлалын асуудлаараа шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа аж. Эдүгээ тус үйлдвэрийн захирлаар Засгийн газрыг төлөөлж, Л.Наранбаатар ажиллаж байна. Мөн өдгөө цементийн зах зээл дэх нийлүүлэлт нь үндсэндээ тасраад буй.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн хэлцэл яг хэрхэх нь тодорхойгүй гацжээ

Д.Эрдэнэбилэгийг сулласан нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувьтай холбогдох хэлцлийг Засгийн газраас эрчимжүүлэхийг зорьсон гэх таамаглал төрүүлсэн. Гэвч хөшигний ард одоогоор албан ёсны уулзалт өрнөөгүй хэвээр байна. Нийтдээ 1.1 их наяд төгрөгийн суутгал хийгдэх хувилбар энэ оны эхээр яригдаж эхлээд гацсан юм.

"МИК" рүү хэсэг дайрснаар ипотекийн зээл зогсов

Шадар сайд С.Амарсайхан Д.Эрдэнэбилэгийн залуусын удирддаг МИК-ийг онилон авч, хэсэг дайрснаар эдүгээ ипотекийн зээл үндсэндээ зогсоод байна. Уг байгууллагыг хууль хяналтынхан шалгасан эсэх нь одоогоор тодорхойгүй ч ТУЗ-ийн бүрэлдэхүүнээ шинэчлэн томилоод байгаа юм.

Дээрх агуулгуудтай холбоотой өмнөх контентууд:

"Эрдэнэт"-ийн хэлцэл Д.Эрдэнэбилэгийн эрх ашиг, Ц.Нямдоржийн өширхлийн замаар бүү яваасай нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Л.Оюун-Эрдэнэ ба Д.Эрдэнэбилэг: Бизнесүүдээ айлгаж баздаг төрийн жишгийг бусдад нь бүү гаргаарай нийтлэлийг ЭНД ДАРЖ уншаарай.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хөгжлийн банкны дуулиан, махны асуудал явсаар Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар луу чиглэчихсэн юм шиг субьектив харагдаад байгаа нь нэгэнт ил үзэгдэл болов. Яагаад ингэв. Яагаад ийм нөхцөл байдал үүсэхээс өөр аргагүй байв гэдэг асуулт ч эндээс үүсэж буй. Чөлөөт зах зээлийн нэрээр цөөн хэдхэн хүн нийтийн боломжоос түрүүнд алхаж, тэр хэрээр бизнес, улс төр дэх нөлөөлөл нь өсөж, дагаад асар их эрх мэдэл, тэдэнд үйлчилдэг хүрээлэл бий болсон нь үнэн. Энэ хэрээр тодорхой гажуудлууд ч үүссээр, улам лавшрав. Үүнийг бас засах гэж үзэх нь зөв бас буруу чиг.

Нөгөө талд энэ цаг үед хүчтэй байгаа улстөрчид Цагдаа, Шүүх, Тагнуул, АТГ-аа нийлүүлж, нэг халаасанд хийчхээд хувийн хэвшлүүд рүүгээ хэт дайрч, сэтгүүл зүй ихээхэн популизм хийх болсон нь бидний бодит төрх болчхоод байна. Энэ хаврын турш өрнөсөн эдгээр акциудын үр дүн юу байв. Хөгжлийн банк дефольт зарлачхаагүй ч Монголын гадаад, дотоод гүйлгээ ихээхэн саарч, ОУВС-д ирэх жилээс орох эхлэл үндсэндээ тавигдаж, дотоодын зах зээлд цементийн нийлүүлэлт тасрав. Засгийн газар бүхэл бүтэн хагас жил мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа. Гаднаас Засгийн газрын баталгаатай бонд босгох боломж хэсэгтээ хаагдав.

Гэвч дотооддоо өнөөх ардын дайсан, хамгийг булаагч, хуулийн гадуур тоглогч, бүхнийг худалдан авагч гэж цоллосон хоёр хүн дээрээ хуулийн хүрээнд ямар ч гарц, шийтгэх зүй тогтлыг эцэслэн гаргаж чадаагүй байна. Харин гаднах байдлаараа энэ түймрээр асар их зүйлээ улс нь алдав.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 08:15

дотооддоо өнөөх ардын дайсан, хамгийг булаагч, хуулийн гадуур тоглогч, бүхнийг худ####дан авагч гэж цоллосон хоёр хүн дээрээ хуулийн хүрээнд ямар ч гарц, шийтгэх зүй тогтлыг эцэслэн гаргаж чадаагүй байна. Харин гаднах байдлаараа энэ түймрээр асар их зүйлээ улс нь ####дав.

Зөв асуулт
Зөв асуулт
2022-06-21 08:16

Энэ хаврын турш өрнөсөн эдгээр акциудын үр дүн юу байв.

Зочин
Зочин
2022-06-21 08:26

Энэ хоёрыг ш####гах нь зөв

Зочин
Зочин
2022-06-21 08:36

Ш####гууул ш####гасан шиг ш####гаарай даа. ХААНА ХААНААА шударга байхыг хүсий

Зочин
Зочин
2022-06-21 08:37

Ш####гууул ш####гасан шиг ш####гаарай даа. ХААНА ХААНААА шударга байхыг хүсий

Зочин
Зочин
2022-06-21 09:18

Сах#### Эрдэнэбилэг Женко хоёрт ял өгч чадахгүй ээ айлгаж л үзэх байх

Зочин
Зочин
2022-06-21 09:19

дотооддоо өнөөх ардын дайсан, хамгийг булаагч, хуулийн гадуур тоглогч, бүхнийг худ####дан авагч гэж цоллосон хоёр хүн дээрээ хуулийн хүрээнд ямар ч гарц, шийтгэх зүй тогтлыг эцэслэн гаргаж чадаагүй байна. Харин гаднах байдлаараа энэ түймрээр асар их зүйлээ улс нь сануулав.

90000000
90000000
2022-06-21 09:57

Энэ бүх будлианы эзэн яагаад чимээгүй ажиглаад хараад суугаад байнаа. Муу санаа нь хөгжчихсөн өөр юу ч үгүй л хулгайч л даа

Зочин
Зочин
2022-06-21 13:04

ЭД НАРЫГ ЯЛЛАЖ ЧАДАХГҮЙ ДЭЭ ХАРЖ БАЙГААРАЙ ХУЛГАЙЧ НЬ ХУЛГАЙЧАА БАРИАРАЙ ГЭЖ ЧАНГА ОРИЛДОГ АЦНЫ НИЙГЭМ ШҮҮ.ЯЛЛААД ХҮН ТУС БҮРД НЬ 99 ЖИЛИЙН ЯЛЫГ ӨГӨӨРЭЙ ЧАДДАГ ЮМ БОЛ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-06-21 14:35

ЭНЭ НЭГ МУУ ХОЁР НҮҮРТЭЙ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ЧИНЬ ЯАМАР ЭЛИЙГЭЭ ДОНГОСООД БАЙГААМ ЮУ . ҮНЭН ГЭВЭЛ НААД ИХ ЗАМЫН ДЭЭРЭМЧИДТЭЙ ЧИНЬ ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР,ОЮУНЭРДЭНЭ НАР ХОЛБООТОЙ ГЭДЭГ НЬ ҮНЭН . ТЭНЭГ ХҮНД Ч ОЙЛГОГДОХООР БАЙГАА БИЗДЭЭ . ЭГЭЛ АРДИЙГ ЭРГҮҮ ТӨЛӨГ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА БОЛ ЭНДҮҮРЧ БНА . АЛТАН ГУЛДМАЙГААР ГАР НЬ ХҮНДЭРСЭН ХҮН ГАНЦ БАТТУЛГА БИШ . УЛС ОРНЫ ӨНГТЭЙ ӨӨДТЭЙ ӨМЧ БОЛГОНЫГ ХУЙВАЛДАЖ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ХУЛГАЙЛЖ ӨӨРИЙН БОЛГОДОГ ЭНЭ ЦАДИГАА АЛДСАН ДЭЭРМИЙГ ЭЦЭСЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Зочин
Зочин
2022-06-21 16:44

Монголын зууны луйврууд менежментийн, концессийн гэсэн нэр томъёог ашиглан хуйв####даж хувьдаа авчихаад огт хэрэгжүүлдэггүй, тэр олон их наяд, олон зуун тэрбумын үнэтэй үйлдвэр объектыг үнэгүй авчихдаг, долларын тэрбумтан болтлоо ашиглаад дампууруулах буюу дааж давахгүй өрөнд унагадаг.Ийм схемээрх луйврыг сүүлийн гучин жил АН амжилттай хэрэгжүүлж байна.

Зочин
Зочин
2022-06-21 17:04

2 tom luivarchnaas ehleed ulsiin yumaa avah n zov, oroo toluuleh n zov! tolohgui bol shorond n hataa

Зочин
Зочин
2022-06-24 08:28

Сах#### Эрдэнэбилэгийн ард Элбэгдорж, М.Энхболд байдаг. Х.Баттулга, Бат-Үүл, Энхсайхан нар зарим сэжүүрээр холбогддог. Хятадын эрлийзүүдийн мафийн бүлэглэл гэсэн үг. Дээр нь С.Баяр, Н.Энхбаяр, Сү мэтийн мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буахгүй шунaлтнууд бас хамтардаг. ЭДнийг л сөнөөж, төр засгаас холдуулж чадвaл ард түмнийн нуруу тэнийнэ.

Зочин
Зочин
2022-06-25 13:59

Энэ хоёрыг мангарууд яаж ч чадахгүй ээ

Зоч
Зоч
2022-06-25 14:26

Erdenenbile gedeg shunaliin shunal huniig gyndand horuod eswel deed hemjee.egeed buh erengin huraaj awah heregtei de arail ih shunaltai.horjin y gar hureegui.ym alga ene hund

Холбоотой мэдээ

Back to top button
15
0
Would love your thoughts, please comment.x
()
x