НИЙГЭМНИЙСЛЭЛ

Нүдийг нь шалгаж, шүдийг нь тоолж авчхаад цогцос илгээдэг Монгол цэргийн алба

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д танилцуулсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлээс гарч ирж буй цэрэг армийн яргаллын кейсүүд үнэхээр аймшигтай. "Есөн эрүү” армид жинхэнэ утгаараа төгөлдөржчихсөн юм биш үү.

Армиас тийм аймшигтай харгислал, хүчирхийлэл мэдрээд гарсан зарим нь насан туршдаа сэтгэл зүйн эмгэгтэй болж гутралд орчихсон байх вий. Зарим нь тэнд сурсан хүчирхийллээ амьдрал дээр шийдэл болгож хэрэгжүүлээд сурчихсан байх вий.

Сүүлийн гурван жилийн хугацаанд дэглэлтийн улмаас ЕСӨН ЦЭРЭГ амиа алдсан гэх эмгэнэлтэй тоон мэдээлэл байна. Эх орны хүү болох гээд армид явсан эцэг, эхийн хүү эрэмдэг болоод ирэх нь энүүхэнд болчихсоныг нь тоолбол хэчнээн бол. Дайн дажингүй энхийн орны хувьд энэ бол хэтэрхий харгис тоо.

Эрэмдэг болгоод, цогцос явуулахдаа "Уг нь нүдийг нь шалгаж, шүдийг нь хүртэл тоолоод эрүүл саруул тул цэрэгт татдаг биш бил үү. Эрүүл гээд авч явчхаад шарилыг нь өгдөг арми Монголд л байна. Эмгэнэлтэй кейс болгоны дараа сайд, дарга нар нь албан тушаалын суудал дороо хумсаа нууж, арьсаа хамгаалж үлдсээр.

Манай эрэлхэг залуус дайн дажинтай, үймээн самуунтай гадаад орнуудад энхийг сахиулах ажиллагаанд овжин, самбаа оролцоод ирдэг биш бил үү. Гэтэл эцэг, эхийн өврөөс дөнгөж өндийсөн хөвгүүд эх орны хүү болох гэж очоод эрэмдэглэгдэж, амь насаа алдсаар байх уу.

Б.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 12:18

МОНГОЛЧУУДАА ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ ХҮҮХДЭЭ ЦЭРЭГТ БҮҮ ЯВУУЛ АНГИР УУРГАА ШИМҮҮЛЖ ӨСГӨӨД НЯЛХЫХ НЬ ҮНЭР ГАРААГҮЙ ХӨӨРХӨН ҮРСЭЭ УХАМСАР БОЛОВСРОЛГҮЙ ЯРГАЧИНГУУДЫН ГАРТ АЛУУЛСААР БАЙХ УУ? ХУЦ ЁСТОЙ МАЙ ШҮҮ.ЭНЭ АРАЙ ХЭТЭРЛЭЭ БИД ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ҮР ХҮҮХДЭЭ ЦЭРЭГТ АЛБА ХААЛГУУЛЖ ТЭСВЭР ХАТУУЖИЛ ЭР ХҮНИЙ ХАТ СУУЛГАХ ГЭЖ ИЛГЭЭЖ БАЙГАА БОЛОХООС АМИЙГ НЬ ХОРЛУУЛАХ ГЭЖ ЯВУУЛААГҮЙ. ДЭНДҮҮ ХАРИУЦЛАГАГҮЙ ДЭНДҮҮ ДАМПУУ ГЭХЭД ҮНЭХЭЭР АЙМШИГ БИЗ.ААВ ЭЭЖДЭЭ ХАЦРАА ҮНСҮҮЛЭЭД ЯВСАН АЛАГХАН ҮРИЙГ НЬ АЛЧИХААД ЭНЭ ДЭЭР СУУЖ БАЙГАА ҮХЭРНҮҮД ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ НАЙР НААДАМ БӨХИЙН ЦОЛ ЯРИАД ХУЦААД БАЛАЙРААД СУУГААД БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ҮЛДЭЖ ХОЦОРСОН ААВ ЭЭЖ ТӨРӨЛ ТӨРӨГСӨДИЙГ ЯАХ ВЭ? ИНГЭЭД Л АЛААД БАЙХ ЮМ УУ? АРД ИРГЭДЭЭ ЦЭРГИЙН ЗАРЛАН БОЛ АЛУУЛАХ АМИА ӨГӨХ МЭДЭГДЭЛ ГЭЖ ОЙЛГООРОЙ АРД НИЙТЭЭРЭЭ ДАВАЛГААЛЖ ЭНЭ АСУУДЛЫГ НЭГ ТАЛДАА ГАРГАЯАА

Зочин
Зочин
2022-06-21 12:42

Ailiin nylh vrsiig emchiin vzlegeer oruulj eb evvliig n sorchilj abchaad alaad ybuulchdag nobshiin niigem

Зочин
Зочин
2022-06-21 12:43

Дэндүү эмгэнэлттэй

Зочин
Зочин
2022-06-21 12:43

Erhlvvlj erhlvvlj hvnii adag bolgoj hvn araatnuud bolgsniihoo daraa diilhee bolhioor tseregt yawuulj er hvn bolgnoo gedeg ni iim baidliin vndes halgdaad amidrah chaduurgui yumnuudan tendee vldej busdiig yarglaj ta###j hunuuj baigaan hud bish

Зочин
Зочин
2022-06-21 12:43

Хүний бяцхан үрсийг аав ээжээс нь өлгийдөж авчихаад яаж ингэж харгис хандаж чаддаг байна аа

Зочин
Зочин
2022-06-21 12:43

Зэрлэг муу новшнууд

Зочин
Зочин
2022-06-21 16:14

Бүү туйлшир учир ш####тгаан нь тодорхой болоогүй байхад худлаа сэвээд л арми гэдэг чинь эр улсуудын нөхөрлөлийг бий болгодог эр зориг тэвчээр хатуужилд сургадаг түм түжигнэж бум бужигнасан газар байдаг юмаа энийг цэргийн ####ба хааж үзсэн эрчүүд л мэднэ. Олон аавын хүүхдүүд дотор сайн муу байж л байдаг бүгдийг нь бүү харлуул. Их мэдэж бичээд дэмийрээд байгаа хүмүүс цэргийн т####аар А ч үгүй эр эм н мэдэгдэхгүй гарууд байгаа шүү.

Зочин
Зочин
2022-06-21 18:32
Reply to  Зочин

Яасан их юм мэдэж хүн амьтан сургадаг гөлөг вэ чи

Холбоотой мэдээ

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
()
x