Нийгмийн

ЭЕШ-ЫН ЗӨВЛӨМЖ: Шалгалтын урьд орой унтахгүй бэлдсэнээр тархины үйл ажиллагаа хямардаг

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-нд “Монголын түүх” хичээлээр эхэлнэ. Энэ жил улсын хэмжээнд 36 мянган шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тэгвэл ЭЕШ өгөх нийт шалгуулагчдадаа дараах зөвлөгөөг хүргэж байна.

1. Урд өдөр нь сайн унтаж амрах

-Профессор Хасан Тан “шалгалтад бэлдэх гэж урьд орой нь унталгүйгээр хичээлээ давтах нь ямар ч үр дүнгүйгээр үл барам ядрааж, туйлдуулж тархины үйл ажиллагааг хямруулдаг” гэжээ. Ямар ч шалгалт өгөхийнхөө өмнөх өдөр нойроо сайн авах нь чухал. Тиймээс шалгалтын өмнөх орой сайн унтаж амраарай.

2.Хувийн бэлтгэлээ сайн хангах

-Шалгуулагчийн шалгуулж орох бичиг баримт болох:

-Иргэний үнэмлэх

-Суудлын хуваарь

-Бүртгэлийн хуудас

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон бусад шаардлагатай зүйлсээ шалгаарай. Хавтасанд хийгээд бэлдээд унтвал өглөө нь хайхгүй амар. Аль нэг бичиг баримтаа орхиж очсон тохиолдолд шалгалтад оруулахгүй учраас хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй шүү.  Мөн ЭЕШ өгөх байраа олохгүй байх эрсдэл байдаг тул өмнөх өдөр нь очоод үзэхэд илүүдэхгүй.

3. 12 жилийн турш юу сурсан гэдгийг чинь л шалгах шалгалт учраас битгий сандраарай

-Зарим шалгуулагчдын хувьд “Энэ миний амьдралыг шийдэх шалгалт” хэмээн хүндрүүлэн бодож өөртөө дарамт өгөх нь бий. Чиний 12 жилийн туршид юу сурсныг чинь л шалгах шалгалт учраас айх зүйл байхгүй. Сайн бодож, тайван хийгээрэй.

4. Цагаа зөв хуваарилах

-Шоглоом бөглөхдөө сайн нягталж, илүү гаргахгүй цэвэрхэн бөглөхгүй бол зөрүүлж будах, илүү гаргасан тохиолдолд хариултыг чинь уншихгүй байх магадлалтай. Тиймээс 15-20 минут үлдээж, шоглоомоо бөглөөрэй. Шалгалт өгөх ангийн хананд цаг байдаг, бүр найдвартай гэж үзвэл бугуйн цагтай ороорой.

Эцэст нь өнөөдрийг хүртэл хичээсэн болохоор үр дүнг нь харах цаг нь ирлээ гээд өөртөө итгэлтэй шалгалтаа өгөөрэй.                                                                                                           Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 13:06

ЭНЭ ҮНЭН ШҮҮ ШАЛГАЛТЫХАА УРЬД ӨДӨР СЭГСИЙТЭЛ ПИВОДОЖ СЭМЭРТЭЛ СЭЭКСДЭЭРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button