НИЙГЭМ
Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендер энэ сарын 30-нд хаагдана

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, Чингис хааны музей байгуулах шийдвэрийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-нд гаргасан.
БСШУСЯ-наас Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендерийг наймдугаар сарын 29-нд зарлажээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.
Тендерийн урилгад оролцох хүсэлтэй ААН-үүд 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 10:30 цагаас өмнө материалаа ирүүлнэ, гадаадын этгээдийг оролцуулахгүйг заажээ.
Тендерийн нээлт есдүгээр сарын 30-ны 10:50 цагт Сүхбаатар дүүрэг дэх Засгийн газрын III байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэг давхар, 106 тоотод болох аж.
Б.АМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оказываем полный спектр услуг по таможенному оформлению грузов прибывающих из стран Азии на территорию РФ через морские порты Владивостока и