ДЭЛХИЙ

Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар “Ёнхап” /Yonhap/ агентлаг мэдээллээ. Тодруулбал, мягмар гараг /2022.06.21/-т сармагчны цэцэг өвчний халдвар байж болзошгүй хоёр тохиолдол илэрсэн ба эцсийн байдлаар оношыг нь тогтоох ажил үргэлжилж байна. Энэ талаар Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх албанаас эш татан мэдээлэв.

Халдвар авсан өвчтөнүүдийн нэгийг Инчон хотын эрүүл мэндийн төвд хэвтүүлэн эмчилж байгаа аж. Өвчтөн Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд ирсний дараа халдварын шинж тэмдэг илэрсэн хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.

Он гарсаар өнөөдрийн байдлаар сармагчны цэцэг өвчний халдварын 1.6 мянган тохиолдол бүртгэгдэж, 1.5 мянган хүнд халдварын сэжигтэй тохиолдол байгаа аж. Халдварын улмаас 72 хүн нас бараад байна. Дэлхийн хэмжээнд 39 улсад халдвар илэрсэн.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 09:47

Солонгост орж ирсэн бол монголд орж ирнээ гэсэн үг

Холбоотой мэдээ

Back to top button