ДЭЛХИЙ

1.3 сая дагагчтай блогчин Степан муур 15 мянган еврогийн хандив цуглуулжээ

Украинд хамгийн алдартай блогчин муур Степан амьтдад зориулсан хандивын аяныг нэг бус удаа зохион байгуулж байна.

“Инстаграм” хуудсанд ​​1.3 сая дагагчтай болсон Степан муур эзнийхээ хамтаар Украины дайны улмаас Харьков хотоос Франц руу дүрвэсэн билээ. Степан муур Украины дайнд нэрвэгдсэн амьтдад идэвхтэй тусалсаар ирсэн. Түүний энэ удаагийн амьтдад зориулсан буяны хандивын аян амжилттай болсныг “Инстаграм”-даа нийтэлжээ.

“Эрхэм найзууд аа, саяхан бид хамтдаа байж боломгүй, маш чухал зүйл хийлээ. Украины дайнд нэрвэгдсэн амьтдад зориулж ойролцоогоор 15 мянган евро цуглуулж чадлаа. Энэ хандивын мөнгөний ачаар тэдгээр амьтад хоол тэжээл, эм тариа, бусад хэрэгтэй тусламж үйлчилгээгээ авлаа. Би сайхан сэтгэлтэй, дэмжлэг үзүүлсэн та бүхэнд маш их талархаж байна. Украины амьтдад хоол тэжээлээр туслахыг та бүхнээс хүсье! Миний төрсөн нутаг Украинд гурван сар гаруй аймшигт дайн үргэлжилсээр байна. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн халамжийн ачаар би Францад гэдэс цатгалан, аюулгүй амьдарч байна. Гэвч, миний нутаг нэгт Вася, Пушка, Лев зэрэг Харьковын амьтны хүрээлэнд байгаа миний найзууд болон бусад амьтад зовж шаналж, тэдэнд хоол хүнс хэрэгтэй байна. Тэдэнд бидний тусламж хэрэгтэй байна. Тиймээс би та бүхнийг туслахыг уриалж байна!” гэжээ.

Эх сурвалж: Focusnews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button