НийгмийнСПОРТ

Х.Баттулга: Монголоос нэг жинд дөрвөн тамирчин оролцож буй нь залуу жүдочдод маш том боломж

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Монголд болно. Тус тэмцээний сугалаа дөнгөж сая гарлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Улаанбаатарын Их дуулга тэмцээний онцлог юу вэ?

-Монгол Улс гран при ангиллын тэмцээнийг олон удаа зохион байгуулсан туршлагатай. Зургаан жилийн дараа буюу 2022 онд гранд слам буюу Их дуулга ангиллын тэмцээнийг зохион байгуулж байна. 30 гаруй орон оролцож байна. Билетний үнэ, суудал, нислэг гээд зовлон их байгаа нь үнэн.

2019 оноос хойш цар тахлын улмаас хаана хаанаа стресстэй, бухимдалтай байгаа. Ийм цаг үед Их дуулга тэмцээн Монголд болж байгаа нь олон талын ач холбогдолтой. Энэ тэмцээнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжин, ивээл дороо авлаа. Бид хэдий болтол ингэж хямраад, дэмий суух вэ. Тийм ээ. Жүдо, спорт сонирхогчид дэлхийн шилдгүүдийн дэргэдээс нь үзэн, Монголынхоо дэвжээнд өрсөлдөхийг харна гэдэг үнэхээр сайхан байлгүй яах вэ.

Энэ тэмцээнийг дэлхийн 200-гаад орон шууд дамжуулна.

-Монгол Улс зохион байгуулагч орны давуу эрх эдлэн, нэг жинд дөрвөн тамирчнаа оролцуулна. Парисын олимпын өмнөх өнгийг нь шинжих, туршлага хуримтлуулах том боломж болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Залуу тамирчид эх орныхоо дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө гэдэг маш том боломж. Манай тамирчид олон улсын тэмцээнд оролцоход 3000-5000 ам.долларын зардал гардаг. Зөвхөн нэг тамирчны зардал ийм. Санхүүгийн асуудлын улмаас тэр бүр тэмцээнд залуу тамирчид оролцож чаддаггүй.

Токиогийн олимпын дараа жүдогийн шигшээ багийн бүрэлдэхүүн нэлээд шинэчлэгдсэн байгаа. 2024 оны Парисын олимпын оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ Улаанбаатарын Их дуулга онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button