Фэнүүд нь Хён Бинтэй хүссэн үедээ зургаа авхуулах боломжтой боллоо
Өмнөд Солонгосын жүжигчин Хён Биний лааны тосон баримал Лондон хотноо байрлах “Мадам Тюссо” /Madame Tussauds/ музейд нэмэгдэхээр боллоо.
Зургаадугаар сарын 9-нд Хён Биний харъяалагддаг “Vast Entertainment” музейд тавигдах баримлыг бүтээхийн бэлтгэл ажил болгож, Хён Бин өөрийн биеэр очиж, хэмжилтээ өгч буй гэрэл зургуудыг нийтэлжээ.
“Мадам Тюссо” бол дэлхийн алдартнуудын лааны тосон баримлыг дэлгэн тавьдаг дэлхийд тэргүүлэгч музей.
Хён Биний “ихэр” ийнхүү музейд залрах болсон нь сүүлийн үеийн анхаарал татсан халуун сэдэв болоод байна. Жүжигчний лааны баримал ямар болох бол гэсэн хэлэлцүүлэг сошиал сүлжээгээр өрнөх болсон.
Хён Бин “Мадам Тюссод уригдсан нь миний хувьд нэр төрийн хэрэг. Лааны тосон баримал хийх үйл явц нэлээд ярвигтай, цаг хугацаа шаарддаг, няхуур ажил юм байна. Энэ нь надад их туршлага боллоо. Баримлыг хийж дуусгаад Азийн үзэгчдийн хүртээл болох өдрийг тэсэн ядан хүлээж байна” гэж сэтгэгдлээ ярьжээ.
Хён Биний баримлыг Сингапур, Хонконг, Тайланд болон Азийн бусад оронд байршуулах аж.
Эх сурвалж: Yesasia
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.