МҮБХ: Б.Батсайхан уучлал гуйсан тул барилдах эрхийг нь сэргээлээ

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх, аймгийн арслан Б.Батсайхан нэгэн барилдааны үеэр учраа бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан билээ. МҮБХ-ны Тэргүүлэгчид тавдугаар сард хуралдан, түүний барилдах эрхийг зургаан сараар хассан юм.

Тэгвэл Б.Батсайхан алдаагаа ухамсарлан уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илрэхийлжээ. Улмаар МҮБХ түүний өргөдөл хүсэлтийг хэлэлцэн, барилдах эрхийг нь сэргээсэн байна.
Энэ талаар МҮБХ “Аймгийн арслан Б.Батсайханаас өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлж өргөдөл хүсэлт ирүүлсэн. Үүнийг харгалзан Ардын хувьсгалын ойн баяр наадамд Б.Батсайханы барилдах эрхийг 2022 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөр сэргээх шийдвэрийг Тэргүүлэгчдийн хурлаас гаргалаа” гэв.
Ингэснээр Б.Батсайхан энэ жилийн улсын наадамд барилдах эрх нээгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.