СПОРТ

Монголын жүдогийн 57 кг-ыг дэлхийд тахалж буй бахархлууд

Монголын жүдочид дэлхийд алдартай. Тэр тусмаа манай эмэгтэй жүдочдын гол амжилт гаргадаг жингүүдийн нэг нь 57 кг.

Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од эл жинд барилдан, ДАШТ-ээс Монголын эмэгтэй жүдочдын анхны медалийг хүртсэн.

Дараа нь түүний шавь, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөн 57 кг-д Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр олимпоос медаль авсан Монголын анхны эмэгтэй жүдоч болсон юм. Д.Сумъяа мөн эл жинд ДАШТ-ээс алт, хошой хүрэл медаль хүртэн, өдгөө ч олон, олон бахдам амжилт гаргасаар явна.

Түүнийг залгамжлан гарч ирсэн тамирчид бол ОУХМ Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо нар. Тэд Монгол Улсад болж буй Улаанбаатарын Их дуулга тэмцээний 57 кг-ын жинд алт, хүрэл медаль авч, өчигдөр шагналын тавцанд хамтдаа зогссон юм.

Х.Эрдэнэт-Од, Д.Сумъяа нар тэдэнд шагнал гардуулж, Монголын 57 кг-ыг дэлхийд тахалж буй дөрвөн жүдоч хамтдаа зогсож байгаа нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button