Нийгмийн

Замын нээлтэд индэртэйгээ очсон Ерөнхий сайд

Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнөөдөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай автозамыг бүрэн ашиглалтад орууллаа.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэгвэл тус замын нээлтэд оролцож үг хэлэхдээ Ерөнхий сайд модон индэрээ ашигласан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл өрнүүлээд байна. Тодруулбал, түүнийг замын нээлтэд индэрээ чирч очсон нь ямар улс төрч гэдгийг нь илтгэж байна. "Энгийн бай" гэхчлэн шүүмжилцгээж байна.

Энэхүү зам ашиглалтад орсоноор Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбож дуусч байгаа аж. Мөн 7000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа ийнхүү амжилттай хэрэгжиж дуусч байна.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kkkkkk
Kkkkkk
2022-06-27 15:57

OO.toigoo ochmoor gej...

Хулансаран
Хулансаран
2022-06-27 17:06

Өчүүхэн ч эр болдоо гэж, овоо их найдаж байсан чадахгүй гэдгийг одоо нүдээрээ харж биеэрээ мэдэрч байнаа иргэд бид. Индэр дээрээс үг хэлэх хурган мөрөөдөлтэй худлаа чагчагч байсан байна шүү чи.

Зочин
Зочин
2022-06-27 18:37

eeee hahahaha uragshgyi noend uhaangyi albat gej yg yag tohirno ene hynd, tsunh barigch bugs ynsegchdiin erin yeiig bii bolgoj bolsiin bol duusah tsag ni bas irehel bailgyi

Зочин
Зочин
2022-06-27 19:39

Энэ зүгээр л жүжигчин нөхөр. Тэрнээс ямар ч чадвар чадамж байхгүй Монголд л ингэж байгаа болохоос

Зочин
Зочин
2022-06-27 20:39

Хөөрхөн юм бэ

guyuu
guyuu
2022-06-27 23:07

buur koshoktoi ochval zugeersen ES mani heer gadaa baah uu?

Зочин
Зочин
2022-06-28 03:15

Юун ч индэрсэг юм. Индэргүй бол үг хэлж чадахаа байжээ

Зочин
Зочин
2022-06-28 21:34

Хөөрхий дөө өрөвдмөөр ч эр юм даа. Энэ одоо индрээ аваад Бэрх рүүгээ нүүвэл дээр дээ.

Холбоотой мэдээ

Back to top button