ВИДЕО КОНТЕНТСошиал трэнд

Дөрвөн хичээл дээр 800 авсан сурагч Г.Ангараг: Өөрийнхөө сонирхлыг л эрт олоорой

Ямар сургууль авах бол, хэдэн оноо авах бол гэх аав, ээж, ах дүү нарын хоржоонт харц. Энэ хоржоонт харцыг үл тоож, хэн байхаа, хэн болохоо шийдэх тэмүүлэл дүүрэн зүрх, яасан олон... Тэдний нэг бол Гантогоогийн Ангараг. Дөрвөн хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд дөрвүүлд нь 800 оноо авсан. Түүгээр ч зогсохгүй АНУ-д төвтэй сургуулийн Хятад дахь салбарт 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн эзэн болсон юм. Тодотгон хэлбэл, олон улсын шалгалтуудыг амжилттай өгч, Математик, Англи хэл, Биологи, Химийн хичээлээ дүйцүүлэн 800 оноод аваад буй.

Тэрбээр Австрали улсад 9,10 дугаар ангиа дүүргэсэн, "Орчлон" олон улсын сургуулийн төгсөгч. Түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-ЭЕШ өгөлгүйгээр олон улсын ямар, ямар шалгалт өгч, 800 оноогоо дүйцүүлж авсан бэ?

-Энэ жилээс олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх боломжтой болсон байна лээ. Миний хувьд Кембрижийн хими, биологи, математик гэсэн гурван хичээлийг үзэж, шалгалтаа А өгсөн. Энэхүү шалгалтын А дүн маань 800 оноотой дүйцсэн. Мөн би IELTS-ын 7.5 гэсэн оноо авсан. Энэ дүн маань англи хэлний шалгалтын 800 оноо болж, дүйцэгдсэн. Дүйцүүлэх эрхээ авахын тулд монгол хэл, бичгийн шалгалтаа өгсөн.

-Олон улсын шалгалтын оноог дүйцүүлж болно гэдгийг хэзээ мэдсэн бэ. Эдгээр дөрвөн хичээлээрээ ЭЕШ өгөхөөр бэлдэж байсан уу?

-Өнгөрсөн оны аравдугаар сард дүйцүүлнэ гэдэг шуум сонссон. Яг үнэндээ баярлаж хүлээж авсан. Тэгэхгүй болохоор олон улсынхаа шалгалтыг өгчхөөд дахиад тусад нь ЭЕШ-аа бэлдэхээр байсан. Хэрэв дүйцүүлэхгүй байсан бол дээрх дөрвөн хичээл дээрээ монгол хэлийг нэмж өгөх байсан байх.

-Эл баярт мэдээний дараа олон сайхан урмын үг сонссон биз ээ. Яг одоо ч сэтгэлд тань чихэр шиг хүлхэгдэж буй сайхан үг бий л байх даа...

-Аав, ээж хоёр яг өчигдөрхөн “Чи ер нь сүүлийн үед уйлуулчих гээд байгаа шүү гэж хэлсэн. Тэр нь л аймар гоё байсан. Ер нь бол манай аав, ээж хоёр яалт ч байхгүй хагартлаа л баярласан. Үнэхээр баяртай байсан.

-Ямар чиглэлээр сурах тэмүүлэлтэй байгаа вэ?

-Одоохондоо мэргэжлээ сонгоогүй байгаа. Өнгөрсөн жил АНУ-ын их сургуулиуд руу өргөдлөө явуулаад, “Duke Kunshan University” сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр тэнцсэн байгаа. Энэ нь дэлхийд 22-т ордог сургууль. Хятад дахь салбарт нь сурна. Ирэх наймдугаар сард явна. Нэг жил гаруй сурч байгаад мэргэжлээ сонгоно доо.

-Гадагшаа явж сурах чиний багын мөрөөдөл байсан уу?

-Ер нь би багаасаа л гадаад сурахыг зорьдог, хүсдэг байсан. Австралид сурч байхад боловсролын системийн ялгаа их гарч ирж байсан. Жишээ нь: Монголын наймдугаар ангийн хүүхэд 20 хичээл үзэж байхад Австралийн наймдугаар ангийн хүүхэд найман хичээл үзэж байсан. Цөөн хичээлийг чанартай ордог. Даалгаврууд нь ч чанартай. Хичээлийн агуулгуудаас гадна бусад амьдралын чадваруудыг хөгжүүлнэ. Түүгээрээ ялгаатай байсан.

-Мэргэжил сонголт дээр залуус их алддаг юм шиг санагддаг. Хэн нэгний үгэнд ороод л, сонгочихдог. Тэгээд дундаас нь хаячихдаг. Тиймээс үе тэнгийнхэндээ хандаж зөвлөгөө хэлээч гэж хүсэх байна...

-Ер нь тэгээд өөрийнхөө сонирхлыг өөрөө аль болох эрт олоорой. Тэр сонирхлоороо л сураарай. Мэргэжлээ сонгоорой. Чиний сонгосон мэргэжил бол чиний амьдрал. Тэгэхээр аль болох өөрийнхөө сонирхлыг л дагаарай гэж хэлмээр байна.

Дараа жил ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүд сайн хичээгээрэй. Одооноос хичээж эхлээрэй. Ганц жил унтахгүй, найзуудынхаа уулзалтыг хэдэн удаа алгасаад сайн бэлдээд үзэхгүй юу. Тэгээд ер нь чадна даа. 

-Олон улсын шалгалтуудаа хэрхэн бэлдэж байв. Туршлагаасаа хуваалцаач.

-Би өглөө 04:00-05:00 цагийн үед босдог. Яг шалгалтын үеэр ихэвчлэн 04:00 цагийн үед босдог байсан. Тэгээд гадагш гарч, гүйнэ. Гэртээ орж ирээд иог хийнэ. Дараа нь хичээл бүрээ хоёр, хоёр цагаар бэлдэж суудаг байсан.

-Англи хэлийг сурах гээд яг хаанаас эхлэхээ мэдэхгүй, эхэлсэн ч "төөрөөд" яваад байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч. Монголдоо сурсан нь дээр юм уу эсвэл тухайн оронд нь очоод сурсан нь дээр үү?

-Багад минь ээж тавилгууд дээр жижигхэн, жижигхэн наалт наагаад энэ бол тийм юм гээд биччихдэг байсан. Англиар харилцан ярина. Энэ дадал л англи хэлийг "дотно" болгож өгсөн. Түүнээс хойш би англи хэлний түргэвчилсэн зусланд явсан. 21 хоногийн дотор л бүх дүрмээ үзчихсэн. Араас нь үг цээжлээд л. Ер нь түүнээс хойш л "Ингээд л сурчих юм байна. Ингэд л болоо юм уу, ийм амархан байсан юм уу" гэх бодол төрөх болсон. Австрали явснаараа ярих чадвар минь сайжирсан. Харин сонсголоо кино үзэж сайжруулдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-28 08:51

Үнэхээр мундаг монгол охиноороо бахархаж байна

Зочин
Зочин
2022-06-28 09:21

Аав, Ээж нь охиноо үнэхээр сайн хүмүүжилжэээ

Зочин
Зочин
2022-06-28 09:22

Хүүхдийн хүмүүжил, орчин хоёр ирээдүйд ийм чух�##� үүрэг гүйцэтгэдэг шүү энэ охины аав ээж хоёроор бахархахгүй байхийн аргагүй

Зочин
Зочин
2022-06-28 09:22

mundag ohind ilvvv ih amjilt hvsii

Зочин
Зочин
2022-06-28 09:22

Сайн охин цаашдааа улам хичээгээрэй дүү минь биеэн тоож болохгүй шүү

Зочин
Зочин
2022-06-28 09:22

Аав, Ээжэээ улам их баярлуулж яваарай охин минь

Амжилт хүсье, аз жаргалаар дүүрэн байг
Амжилт хүсье, аз жаргалаар дүүрэн байг
2022-06-28 09:45

Зочин

Зочин
Зочин
2022-06-28 10:08

Аав ээжийнхээ хайрыг үнэхээр сайн дааж чадлаа. Одоо суурь хүмүүжлээ олчихсон хүүхэд �##�захгүй ээ. Зөндөө их амжилт хүсье

Зочин
Зочин
2022-06-28 10:25

Мундаг байна шүү. Бу�####�даа том үлгэрлэл боллоо доо

Монгол
Монгол
2022-06-28 10:26

Ээж аавын хүмүүжил,багаас нь хүүхдээ яаж сургаж хэвшүүлнэ хүүхэд тэр хүмүүжлээр явна.ээж,аав нь охиноо сайхан хүмүүжүүлжээ.аав ээжид нь баяр хүргье.

Д. Билэгт
Д. Билэгт
2022-06-28 10:47

Аав, ээжийн хайрыг даасан шиг даажээ. Сайн охин. Баярл�##�аа.

Ард түмэн
Ард түмэн
2022-06-28 10:49

Хөөрхөн охиндоо амжилт хүсье

Naksu
Naksu
2022-06-28 11:20

Uneheer mundag!!

Багш
Багш
2022-06-28 11:29

Багш нартайгаа байнга мэндэлж, хүндэтгэлтэй хандаж байгаарай. Жаахан биеэ тоогоод байсан шүү.
Бу�####�ар бол мундаг охин. Хүнийг ялгаж битгий харьцаж байгаарай.

Зочин
Зочин
2022-06-28 12:05

Муулж байгаа биш. Мэргэжлээ өөрөө сонгоогүй их сургуулийн бэлтгэл руу орж байж бусад хүүхдүүдийг мэргэжлээ эрт сонгоорой гэхэд дутагд�##�тай. Хамгийн ухаантай сурагч бол эртхэн мэргэжлээ сонгоод энэ мэргэжлээр явб�##� би дэлхийн энд тэнд ийм ийм замаар иймэрхүү амжилтанд хүрч болно гэдгээ урьдчилж харсан хүн. Тийм хүн заав�##� хамгийн дээд оноо аваагүй ч маш уха�##�аг төлөвлөгөө гаргаж байна гэсэн үг. Учир нь сурагчид ялангуяа манай орны сурагчид тэгж харах чадваргүй байдаг. Хамгийн гол нь мэргэжлээ биш гэхэд ядаж чиглэлээ сонгох.

Зочин
Зочин
2022-06-30 14:09
Reply to  Зочин

ataarhuu bn shuu.

Зочин
Зочин
2022-06-29 01:16
Reply to  Зочин

ai mongolchuda gej, iim medeenees hurtel shuumjlel olod bh yum

Зочин
Зочин
2022-06-28 12:07

Уг нь энэ хүүхэд шиг хэлтэй хүн бол шууд мэргэжлээ сонгосон бол их сургуулиа эхлэх боломжтой байдаг. Зарим хүнд бол их сургуулийн бэлтгэл цагийн гарз. Хэлгүй хүмүүс бол яах вэ хэл сурч байна гэнгээ бэлтгэлд явж цагаа гарздаж болно.

Зочин
Зочин
2022-06-29 01:15
Reply to  Зочин

ih surguilin beltgel gej neg ch yrisangui shde mulgui tolgoitoo

Зочин
Зочин
2022-06-28 12:13

Зарим мэргэжил дээр эрт сонгоод өөрөө сурагч байхдаа буюу 10_13 наснаасаа бэлдэж эхлэх шаардлагатай байдаг. Тиймээс хүүхдүүд ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй бол эртхэн бүх мэргэжлийг бага багаар нь суд�##�ж шинжиж шийдээ гаргаад яваад байх хэрэгтэй. Сургуулиа төгсөөд их сургуульд ороод сурчихна гэж бодвол эндүүрэл. Мэргэжлээ сонгосон хүн хүртэл цааш нь маш олон шийд гаргах ё стой болдог. Мэргэжлээ сонгож чадахгүй байна гэдэг нь мэргэжлүүд с�##�баруудыг огт суд�##�ж үзээгүй мэдээлэлгүй хүний хэлэх үг. Цаг нь тулахаар яараад нэг юм сонгодог, тэрэндээ дургүй явсан болоод төгсөхөд нэг 2 сэмэстэр дутуу байхад би яах гэж энэ мэргэжлийг сонгосноо ойлгохгүй байна гээд видео хийгээд суудаг хүмүүс байдаг. Ийм байд�##�д орохгүйн тулд эртнээс завтай буюу хүүхэд байхдаа мэдээлэл цуглуулж тэрнийхээ үндсэн дээр шийдээ гаргаад явах чух�##�.

Зочин
Зочин
2022-06-28 13:18

Bayan ailiin buh yum n hangagdtsan huuhed l baina. Uur ontsiin yum alga.

Боогий
Боогий
2022-06-28 14:08

Америкийн Либер�##� Арт сург�##�ттай их сургуулиуд 1-2 курсдээ мэргэжлээ сонгох боломж олгодог. Энэ хугацаандаа хүссэн чиглэлээ сонгох боломжтой болдог нь давуу юм даа. Дүүд баяр хүргэе. Дюк их сургууль бол үнэхээр сайн сургууль шүү...

Зочин
Зочин
2022-06-28 15:27

З�##�илан охин байна. Хар багаасаа өөрийгөө худлаа пиардаад. SAT, TOEFL, IELTS өгөөд өндөр оноо (Бүр яг тулт�##� ч өндөр биш, гэхдээ тэрүүхэн тэндээ өндөрдүү оноо. Жишээ нь IELTS 7.5 бол тун ш�##�ихгүй оноо) авсан бүх хүүхдүүд ЭЕШ өгөхгүйгээр, дүйцүүлж шууд 800 оноо авч байгаа. Яг ЭЕШ өгсөн бол жишээ нь энэ охин 4-үүлэнд нь яг 800 оноо авч чадах уу? Чадахгүйгээр барахгүй, ЭЕШ-д органикаараа бэлдээд жинхэнэ �##��##�цсан хүүхдүүдийг доромжлоод сууж байхгүй. Энэ охины аав ээж нь энэ хүүхдүү их буруу хүмүүжүүлж байгаа бололтой, өглөө 4-өөс босоод гарч гүйгээд, буцаж орж ирж иог хийдэг чихшиг. Үе мөчний буруу хөгжилтэй болохоос гадна ийм буруу байлдлаар хийж болохгүйшүүдээ. Би энэ хүүхдэд атаархаад яахав, гэхдээ үнэхээр буруу хүмүүжилтэй, бусад үеийнхэндээ буруу үлгэр дуурайл�##� үзүүлэх хүүхэд улайм цайм худлаа яриад байхаар. Олон ранкууд байга�##�даа, янз янз байгаа байх. Гэхдээ Duke Kunsham бол зүгээр л байдаг л сургуульшүү. Ямар сонин матери�##�лаг, юм л бол оноо, юм л бол ранк ярьсан сонин хүүхэд вэ.

Ulaanaa
Ulaanaa
2022-06-30 14:12
Reply to  Зочин

Ene Duke Kunshan ii sudalgaanii ajluudiin rank uneheer tasarhai bdg shu dee. Harin ch 1 sumaar 2 tuulai gsn mundag songolt bn

Зочин
Зочин
2022-06-30 14:11
Reply to  Зочин

Yu bicheed bgaan bee. Duke Kunshan bol mash sain surguuli undur ireeduitei surguulidaa. Tom ediin zasag hugjil bn daa tend. Zuger amerik surguliud bol ner tudii bdg hel l saijirhaas uur medleg bhgui.

Зочин
Зочин
2022-06-29 01:12
Reply to  Зочин

yasan muhai ataarhuu yum be! tsanas bolovsrlin yamnas ni sudalgaatai ene hicheeliin ene shalgalt yeshiin ene duntei duitsne ged gargatsan juram shdee. har bagasa pr chihshig. tiim l mundag yum bol uuruu ter surguulid surah chin yasin

Irgen
Irgen
2022-06-28 20:01

Ielts toefl oos busdiig ni duitsuuleh zohimjgui sanagdaj bna. Shalgalt her naidvartai changa avsan. Dotorh aguulga yamar baisniig medehgui shd. Busad huuhduudteigee adilhan l shalgalt uguh heregtei. Bayachuud huuhduuddee zoriulsan juram gargaj dee

Зочин
Зочин
2022-06-29 01:13
Reply to  Irgen

tsad bolovsrlin yam tim jurmig sudalgatai gargaj bgashude. Muuhai atarhu tuilshraltai humus shu

Зочин
Зочин
2022-06-29 19:42

2008 оны төгсөгч А Мөнх Алдар физик англи хэл математикийн хичээлээр 800 оноо авч байсан

Зочин
Зочин
2022-07-01 09:21

Uunees gadaadiin bolowsroliin unelgee bolon mongoliin bolowsroliin unelgeeg harj boloh ym...

Үнэн
Үнэн
2022-07-01 14:27

Онц өөр хэлэх гоё үг байхгүй. Амжилт

Зочин
Зочин
2022-07-04 13:39

Уучлаарай 2022 оны байдлаар дэлхийд 22т Case Western Reserve University явж байгаа шүү.Аа харин California Institute of Technology (Caltech) 1т явж байгаа.Duke University бол сураггүй байсандаа

Холбоотой мэдээ

Back to top button