ДЭЛХИЙ

Yonhap: БНАСАУ цөмийн зэвсгийн туршилтаа зэхэж, Өмнөд Солонгос цэргийн бэлтгэлдээ орлоо

БНАСАУ-д цөмийн зэвсгийн туршилт хийхээр зэхэж байж болзошгүй байгаа тул Өмнөд Солонгосын арми даваа гараг /2022.06.27/-аас эхлэн цэргийн бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн талаар тус улсын Зэвсэгт хүчний мэдээллээс эш татан “Ёнхап” /Yonhap/ агентлаг мэдээллээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Пхеньян цөмийн туршилт хийж магадгүй гэсэн болгоомжлол улам нэмэгдэж байгаа энэ цаг үед Сөүл агаарын болон тэнгисийн цэргийн анги нэгтгэлүүдийн хамтарсан сургуулилтийг таван өдрийн турш хийн, анхаарал сэрэмжтэй байдлаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа аж.

Өмнөд Солонгосын нэгдсэн штабын даргын мэдээлснээр, цэргийн сургуулилт тус улсын баруун эргийн дагуух бүс нутагт явагдаж эхэлжээ.

Зургаадугаар сарын 6-нд Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг /ОУАЭХА/-ийн  тэргүүн Рафаэль Гросси хэлэхдээ, тус агентлаг Пунгери туршилтын талбайн үйл ажиллагааг хянаж байгаа гэв. Сүүлийн үеийн мэдээллээр, тэнд цөмийн зэвсэг турших бэлтгэл ажил эрчимжсэн хэмээн дүгнэж байна. Мөн тэрбээр хэлэхдээ, тус агентлагийн мэдээлснээр, Ёнбён дахь Умард Солонгосын цөмийн байгууламжийн үйл ажиллагаа ч сэргэсэн хэвээр байгааг онцлов.

Ким Жон Ун тэргүүтэй Умард Солонгосын эрх баригчид саяхан тив алгасах баллистик пуужин хөөргөснөөс хойш тактикийн цөмийн зэвсгийн хошууг ч мөн туршихаар зэхэж байж болзошгүй гэсэн мэдээллийг Өмнөд Солонгосын болон АНУ-ын Засаг захиргаа мэдэгдсэн.

Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн сайд Пак Жин хэлэхдээ, “Умард Солонгос дахин цөмийн туршилт хийх бэлтгэлээ бүрэн хангасан. Гэсэн ч, Пхеньянд “улс төрийн шийдэл л дутаж байна” хэмээн тэмдэглэжээ.

Пунгери бол Умард Солонгосын хамгийн том цөмийн зэвсгийн туршилтын талбай. Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, тус талбайг анх 2006 онд хэрэглэж байжээ. Мөн 2009 оны тавдугаар сар, 2013 оны хоёрдугаар сар, 2016 оны нэг болон есдүгээр сар, 2017 оны есдүгээр сард тус тус туршилт хийж байсан удаатай.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн
2022-06-28 09:41

Дахиад дайн өрнөх вий дээ

Зочин
Зочин
2022-06-28 10:07

Украйныхаа дайныг хүмүүс бүүр мартаж сөрөөд солонгос дайн хийж эхлэх нь үү дээ

Зочин
Зочин
2022-06-28 10:24

Байлдв�##� байлдая л даа

Ард түмэн
Ард түмэн
2022-06-28 10:48

Ээ юу л болох гээд байна даа

ҮНЭН
ҮНЭН
2022-06-28 14:31

БҮДҮҮН НӨХӨРИЙГ Л ОЧООД НУХЧИХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button