Нийгмийн

Олон улсын хоол зүйч З.Маргарита: Насанд хүрсэн хүний уургийн норм өдрийн 80-104 грамм

Хүний бие уургийн бүтэцтэй бөгөөд бидний биед 100,000 гаруй төрлийн уураг агуулагддаг. Уураг бол хүний ​​эсийн болон бодисын солилцооны үндэс юм.

Зохистой жинтэй, насанд хүрсэн хүний ​​биед уургийн агууламж 13% орчим байдаг. Уургийн гол үүрэг нь бүтцийн шинж чанартай. Уураг нь бүх эд, эрхтнүүдийн гол бөгөөд хамгийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг юм.

Олон улсын хоол зүйн холбооноос энгийн амьдралын хэв маягтай хүний уургийн хэрэглээ өдөрт ойролцоогоор 1 кг тутамд 0.8-0.9 г байх ёстой гэдэг. Монголд энэ үзүүлэлт арай өөр байдаг буюу 1 кг тутамд 1-1.3 гр, өөрөөр хэлбэл 80 кг жинтэй хүний ​​хувьд өдрийн уургийн норм 80-104 гр байна.

Мэдээж уургийн гол эх үүсвэр нь мах, загас, сүү, тараг мөн бяслаг. Гэхдээ амьтны гаралтай уургийн хажуугаар ургамлын уураг хэрэглэх нь маш чухал. Буурцагт ургамал, бүх төрлийн шошнууд, үр тариа бол үүний зарим жишээ юм. Ургамлын гаралтай хүнсэнд агуулагдах уургийн агууламж нь амьтны гаралтай уургаас хамаагүй бага боловч эслэг агуулдаг нь гол давуу тал бодог.

Эслэг нь хоол боловсруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай. Эслэг гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлах, гэдэсний ханыг цэвэрлэхэд тусалдаг ба гэдэсний ашигтай микрофлорыг бүрдүүлэхэд тус болдог.

Бид нарын бие организмд бүх МАКРО шим тэжээлүүд хэрэгтэй боловч УУРАГ болон ЭСЛЭГ хэмээх 2 бодсыг яагаад илүү чухалчилдаг вэ?

  • Хэт их амьтны гаралтай уураг хэрэглээд байвал гэдэс дотор ялзарч, хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эслэг нь энэ бүх процессуудыг саармагжуулдаг.
  • Уураг, эслэгээр баялаг хоол хүнс нь өлсгөлөн мэдрэмжийг дарж, цатгалан байлгах чадвартай.
  • Уураг, эслэгээр баялаг хоол хүнс нь нүүрс усыг элсэн чихэр болгон хувиргах хурдыг удаашруулдаг.  

Эслэг болон уураг аль алиныг нь агуулсан бүтээгдэхүүн бол Bombbar юм. Bombbar брэндийн бүтээгдэхүүнүүд 20 граммын эслэг агуулдаг тул хүн өдөрт авах эслэгийн хэмжээгээ нэг ширхэг Bombbar-аас авах боломжтой юм. Тус бүтээгдэхүүн нь уураг, эслэгээр баялгаас гадна сахар агуулаагүй онцлогтой. Түүнчлэн фитнесээр хичээллэдэг, булчингаа нэмэх шаардлагатай хүмүүст тохиромжтой бөгөөд амттанд дуртай хүмүүст зориулагдсан.

АНУ, Канад, Энэтхэг, Австралийн хоолзүйн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар эдгээр хоёр хүнсний бүлгийг хослуулснаар уургийн хэрэглээний чанарыг сайжруулж, уургийн дутагдлыг нөхөж болох нь батлагдсан.

Bombbar худалдаалах цэгүүд:

  • Номин
  • Efes
  • Good Price
  • M-Mart
  • Absolute
  • Тэнгэр плаза
  • Wellmart сүлжээ дэлгүүр болон
  • Монос эмийн сангийн салбаруудаар худалдаалагдаж байна.

Мэдээлэл авах: https://www.facebook.com/bombbarmongolia

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button