Нийгмийн

Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзахаар шийдвэрлэж магадлал гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2022.6.29/ дунд суудлын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2, 92.4, 92.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас иргэн Г.Даваахүү, Ц.Мөнхбат, Б.Мэргэн нарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн үндэслэл, шаардлагын хүрээнд үүсгэсэн дээрх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзахаар шийдвэрлэж магадлал гаргалаа.

Магадлалд, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийн зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button