Нийгмийн

“Бэлтэс мөрөн” компанийн хохирогчдын гомдол мэдүүлгийг авч эхэллээ

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас зогсоож, компанийн удирдлага таван хүн таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Тус компани нь жилийн хугацаанд иргэдтэй хамтран ажиллах, зорилтот бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр гэрээ байгуулж, бэлэн мөнгө авдаг. Авсан мөнгөө сарын хугацаанд 30 хувиар өсгөж өгдөг байсан. Урьдчилан тогтоосон байдлаар 15 мянган иргэн 5-10 сая төгрөг өгч гэрээ байгуулсан  гэх тоон мэдээ бий. Гэвч хэдий зорилтот бүлэг групп, халамж, тэтгэврийн насныханд л үйлчилнэ гэдэг ч Хөвсгөл аймагт “Бэлтэс мөрөн”-тэй холбогдоогүй хүн цөөн гэдэг. Мөн мөнгийг нь 5-10 сая гэдэг ч 10-100 сая төгрөгөө аваачиж “тушаасан” иргэн олон. Хүүхдийнхээ байр авч, хурим хийх гэж байсан 100 сая төгрөг, хашаа байшингаа зараад, тэр ч бүү хэл зээл авч байршуулсан иргэд ч байгаа.

Нийт хохирсон иргэдийн тоо яагаад тодорхойгүй байгаа нь хохирогчдын ил гараад хэл ам хийгээд эхэлбэл мөнгөө авч чадахгүй үлдчихвий гэсэн айдастай холбоотой.

Тийм ч учраас Хөвсгөл аймгийн цагдаагийн газар хохирогчдыг бүртгэж, өргөдөл гомдлыг нь хүлээн авч эхэлсэн байна. Тодруулбал, мөнгөө өгчхөөд буцаан авч чадаагүй иргэдийн гомдлыг долдугаар сарын 1-ний дотор хүлээн авч, хүсэлт ирсэн дарааллаар дуудан мэдүүлэг авах юм байна.

Хохирогчид нийгмийн сүлжээнд Бэлтэс мөрний хохирогчид нэртэй группт нэгдэж, Чингүүнжавын талбайд тайван жагсаал зохион байгуулан өмгөөллийн баг авч хамтран мөнгөө олж авахаар зүтгэцгээж буй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Самбуу
Самбуу
2022-06-30 09:08

Нөгөө нэг их бөө удган улаачтай нутаг биздээ. Ард иргэд хамаатан саднаа ч муусайн луйварчдаас хамга�##�ж чадахгүй байж . . . . .

Зочин
Зочин
2022-06-30 09:15

Ийм юманд итгэдэг хүмүүс хөгжлийн төлөө ярьж үйлдвэрлэж сэтгэж чадахгүй мөртлөө хүний хийсэн хөдөлмөр бүтээлийг муулдаг

Зочин
Зочин
2022-06-30 09:15

Тэнэг юм биш үү

Зочин
Зочин
2022-06-30 09:15

Zow shiidel gehdee irged huwitsaanii zah zeel urgelj ashig olood bdagguig oilgoj aldwal haramsah zuilgui bh yostoigoo meddeg bai.

Зочин
Зочин
2022-06-30 09:16

Энэ бол зүгээр тэнэглэл мангуур�##�.. Сүүлд нь дуусахгүй хэрүүл хара�##� цагдаа шүүх болдог.

Зочин
Зочин
2022-06-30 10:08

Ene asuuudal odooo Boltol shiidegdeegvi bga muu Ali Ali taldaaa l gemtei met sanagdah ym

Зочин
Зочин
2022-06-30 11:57

Emgenel ilerhiilie. Zugeer suuj baigaad bayjih sonirholtoi humuusiin ireedyi iim l bna

зочин
зочин
2022-07-01 12:14

кино хийх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button