ДЭЛХИЙ

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн америкийн R&B дуучин 30 жилийн ял авлаа

АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин хотын Холбооны шүүх R&B дуучин R.Kelly гэх нэрээр уран бүтээл туурвидаг Роберт Сильвестер Келлиг эмэгтэйчүүдийг олон удаа хүчирхийлсэн, мөн насанд хүрээгүй хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орсон хэрэг үйлдсэн хэмээн үзэж, 30 жилийн хорих ял оноосон талаар “Рёйтерз” агентлаг шүүхийн мэдэгдлийг эш татан мэдээллээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Нью-Йоркийн Тангарагтны шүүх түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт гэм буруутайд тооцож байсан удаатай. Улсын яллагчийн зүгээс дуучныг олонд танигдсан нэр төрөө урвуулан ашиглаж, хүмүүсийг эрхшээлдээ оруулан дарамталж, ялангуяа охид, эмэгтэйчүүдээс бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийхийг тулган шаардаж байсан гэж үзжээ.

Тэрбээр хүчирхийлж байсан хохирогчдоо хооллох, эсхүл бие засахыг нь хүртэл цагдаж байсан нь тогтоогджээ. Хохирогч нэг эмэгтэйн мэдүүлснээр, түүнийг хоёр хоногийн турш хоол ундгүй, усгүй байлгаж, улмаар хүчирхийлж байсан аж.

R.Kelly нь “I Believe I Can Fly” дууг дуулсан дуучин гэдгээрээ алдартай. 1994 онд тэрбээр 15 настай жүжигчин Алие Дана Хонтой гэрлэж байсан ч шүүхээс тэднийг гэрлэлтийг батлаагүй юм. Учир нь, насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэсэн, гэрлэлтийг хууль бус хэмээн үзсэн. 2001 онд Алие Дана Хол 22 настайдаа онгоцны ослоор нас барсан юм.  

R.Kelly-гийн нэр 1997 оноос хойш бэлгийн хүчирхийллийн хэргүүдтэй холбогдсоор ирсэн. Түүнийг 2002, 2003, 2019 онд бэлгийн хүчирхийллийн хэргээр баривчилж байсан ч шүүхээс түүнийг цагдан хорих бүрд нь суллаж байсан удаатай. Тэрбээр түүнийг буруутгасан бүх хэрэгт гэм буруугаа хүлээгээгүй юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-06-30 14:45

МОНГОЛЫН УЛС ТӨРД ГАРСАН ХУЛГАЙЧ НАРТ 30 ЖИЛИЙН ЯЛ ӨГӨӨД ЯВУУЛАХ ЮМСАН

Холбоотой мэдээ

Back to top button