АНУ Өмнөд Солонгосоос оросын газрын тосны үнийг хязгаарлах санааг дэмжихийг хүсэв

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хүрээнд оросын газрын тосны үнийг хязгаарлах саналыг дэмжихийг АНУ Өмнөд Солонгосын талд тавьсан талаар “Ёнхап” /Yonhap/ агентлаг эх сурвалжаас эш татан мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Сангийн Яамны дэд сайд Брайан Нельсон Өмнөд Солонгосын эрх баригчдыг ийм алхамд нэгдэхийг хүссэн” хэмээн дурджээ.
Түүнчлэн, ОХУ-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоох асуудал долоодугаар сард АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллений Өмнөд Солонгост хийх хоёр өдрийн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцэх асуудлуудын нэг сэдэв байж болзошгүй байгаа аж.

Өнгөрсөн зургаадугаар сарын эхээр ХБНГУ-д болсон “Их 7”-гийн удирдагчдын гурван өдрийн уулзалтын үеэр оросын газрын тос, байгалийн хийн үнэд “үнийн дээд хязгаар” тогтоох санаачилгын хүрээнд техникийн ажлыг эхлүүлэхээр шийдсэн талаар мэдээлсэн.
Үүний сацуу, “Их 7”-ын орнуудын удирдагчид ОХУ-аас түүхий газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ОУХН/-ийн тохиролцсон үнээр борлуулах хүртэл тээвэрлэх үйлчилгээнд бүрэн хориг тавих боломжийг судлахаар тохиролцсон юм. Мөн, тэд оросын эрчим хүчний нөөцийг үе шаттайгаар зогсоох амлалтаа дахин илэрхийллээ.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.