Нийгмийн

Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг өнөөдрийн 00 цагаас хааж, хучилт хийнэ

Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн.

Уг замыг

  1. Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэл
  2. Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хэсгийг хааж, хучилтын ажил хийх гэж байна.

Тодруулбал, өнөө шөнө буюу долдугаар сарын 1-ний 00:00 цагаас долдугаар сарын 4-ний 05:00 цагийн хооронд Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэл замын хойд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Харин урд талын урсгалын зорчих хөдөлгөөнийг долдугаар сарын 4-ний 05:00 цагаас долдугаар сарын 6-ны 05:00 цаг хүртэл хязгаарлан, суурь, өнгө асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэх юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button