УЛС ТӨР

Засгийн газар Д.Эрдэнэбилэгтэй хийх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэлцлээ эхлүүлжээ

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаан болсон. Үүгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, энэ асуудлаар “Монголын зэс корпораци” ХХК-тай хэлцлийг хэрхэн хийх талаарх агуулга хэлэлцэгдсэн байна. Ингэхдээ хэлэлцээний ширээний ард суух тодорхой хувилбарыг дэмжиж, холбогдох тогтоолыг төслийг баталсан гэх мэдээлэл байна.

2021 оны арванхоёрдугаар сард Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан баг Д.Эрдэнэбилэгийн талтай уулзаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд холбогдох 1.1 их наяд төгрөгийг тодорхой зээлүүдэд суутган тооцох саналаа илэрхийлсэн байдаг. Үүнд Хөгжлийн банкны зарим зээлүүд нэрлэгдэж байсан.

Харин Хөтөлийн цемент, шохой болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр өрнөсөн үйл явдлууд нь хэлцлийн энэ хувилбарын тухайд тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байв. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар дээр дурдсанаар өөр, шинэ хувилбарыг хэлэлцэн, тохирсон гэж ойлгогдож байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын талд оруулж ирсэн “Монголын зэс корпораци” ХХК-ийн тухайд хэлцэл хийх хүсэлтээ бичгээр хэд хэдэн удаа илэрхийлсэн байдаг. Харин энэ шинэ мэдээллээр, Засгийн газар уг хувилбараар Д.Эрдэнэбилэгийн талтай ойлголцолд хүрсний үндсэн дээр уг хэлцлийг эхлүүлсэн дүр зураг харагдаж байна.

Нэг жил орчим үргэлжилсэн Оюу толгойн хэлэлцээгээр Засгийн газар тодорхой үр дүнд хүрсэн. Хөрөнгө оруулагч талтай Дубайн гэрээг цуцлах, 34 хувьд ноогдох өрийг тэглэх зэрэг хэд хэдэн заалтыг үзэглэж чадсан. Урт хугацаандаа эдийн засгийн хүнд нөхцөлүүд угтах энэ цаг үед гадаад, дотоодын нөлөө бүхий хөрөнгө оруулагчидтай байр сууриа нэгтгэх нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд зөв алхам байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-01 08:32

Оюун-Эрдэнэд �##�га ташая. Өмчүүдээ булааж авах хэлцэл хийдэг дэлхмын жишгээр явах нь зөв

Зочин
Зочин
2022-07-01 16:55
Reply to  Зочин

Оюунэрдэнийн ээлжит жүжиг. Ингэж цаг хожсоор байгаад сонгууль болно. Сонгуулиар "за яг одоо" гээд гарч ирнэ.

Хэн
Хэн
2022-07-01 08:38

2021 оны арванхоёрдугаар сард Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан баг Д.Эрдэнэбилэгийн т�##�тай уулзаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд холбогдох 1.1 их наяд төгрөгийг тодорхой зээлүүдэд суутган тооцох сан�##�аа илэрхийлсэн байдаг

Зочин
Зочин
2022-07-01 08:44

Эрдэнэбилэгийг шоронд хорьж айлгаж байгаад хэлцийн ширээний ард сууж хожлын нүүдэл хийгээ юу

Зочин
Зочин
2022-07-01 08:46

Зөв шүү

Зочин хөрш
Зочин хөрш
2022-07-01 09:15

Энэ чинь Эрдэнэбилгийн өмч биш биздээ? Одоо луйварчидтайгаа хэлэлцээ хийхч гэх шиг юугаа яриад байнаа?

Зочин
Зочин
2022-07-06 10:40

Зөв

Хэн
Хэн
2022-07-01 09:18

За юу болох нь уу харж л байя

Зочин
Зочин
2022-07-01 10:04

Deeremdchiheed daraan heltselee hiideg mun saihan deal makeruud shu kkk

Зочин
Зочин
2022-07-01 10:20

одоо нэг нам байгаа дээрээ олон жил угшсан улс төрийн болон эдийн засгийн асуудлуудаа нэг т�##� болгосон нь дээр дээ олон нам ороод ирэхээр бас л хэрүүл эхлэнэ хамгийн гол бидний хүлээж байсан оюу толгой төмөр зам хөдөлж эхэлсэн нь том амжилт шүү ерөнхий сайдыг үнэхээр т�##�архаж байна

Зочин
Зочин
2022-07-01 10:21

үнэхээр улс оронд ашигтай хэлцлийг бол хийж л байх хэрэгтэй дээ хэн байх нь хамаагүй ээ энэ бол хүний ёс

Зочин
Зочин
2022-07-01 10:28

oyunerdenee sian ajiillaj bn bayar hurgeye

Зочин
Зочин
2022-07-01 10:37

Яасан шийдэж дуу�####�ггүй 49 хувь бэ

Ариунаа
Ариунаа
2022-07-01 14:13

Хэлцэл хийх ч гэх шиг.Төр луйвардуулсан мангөө өмчөө хууль дүрэмээ яриад авчиж чаддаггүй юмуу.Болношдээ.өөрсдөө давхар хувийн сонирхол бгаад бна уу.

Иргэн
Иргэн
2022-07-01 15:51

Улс өөрийнхөө өмчийг буцааж авах нь зүй ёсны хэрэг, харин яагаад энэ луйварчны х�##�аасанд оров гэдэг л сонин асууд�##�, үүнд оролцсон �##�бан туша�##�тнуудад хариуцлага тооцох ёстой.

Зочин
Зочин
2022-07-01 22:55

Луйварчидтай хийх хэлцэл гэж юу байдаг вм?

Зочин
Зочин
2022-07-02 02:36

ОЭ гэгч самарч бнаах

Холбоотой мэдээ

Back to top button