ДЭЛХИЙ

Турк улсад сармагчны цэцэг өвчний халдварын анхны тохиолдол илэрлээ

Турк улсад сармагчны цэцэг өвчний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл Мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгдлээ. Сайдын хэлснээр, халдварын анхны тохиолдол дархлааны тогтолцооны дутагдалтай 37 настай эрэгтэйд илэрсэн ба түүнийг тусгаарласан байна.

“Манай нэг өвчтөнөөс сармагчны цэцэг өвчин илэрлээ. Өвчтөн 37 настай, дархлааны тогтолцооны дутагдалтай. Түүнийг бид тусгаарласан. Халдварын өөр тохиолдол бүртгэгдээгүй байна. Бидний мэдэж байгаагаар эл өвчин нь агаар дуслын замаар халдварладаггүй боловч бэлгийн замаар халдварладаг” хэмээн Фахреттин Кожа өөрийн “Твиттер” хуудсандаа жиргэсэн байна.

Он гарснаас хойш 50 гаруй улсад сармагчны цэцэг өвчин /5,1 мянга гаруй/-ний халдварын тохиолдлууд илрээд байгаа юм. Халдварын тохиолдлоор Их Британи дэлхийд тэргүүлж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Сүлжээ /WHN/ сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг цар тахал хэмээн зарласан.

Халдварын эхний шинж тэмдгүүд нь халуурах, толгой өвдөх, булчин болон ууц нуруугаар өвдөх, тунгалагийн булчирхай /зангилаа/ хавдах, жихүүдэс мэдрэх, ядарч сульдах зэрэг болно.

Мөн тууралтаар илрэх ба ихэвчлэн нүүрэн дээр, дараа нь биеийн бусад хэсэгт тархдаг. Хүн сармагчны цэцэг өвчний халдвар авсан анхны тохиолдол 1970 онд бүртгэгдэж байсан. Хожим нь эл өвчний халдварын тохиолдол Африк тивд зонхилон илрэх болсон.

Гэсэн ч, сармагчны цэцэг өвчин гэх нэршлийг өөрчлөх болсон талаар ДЭМБ мэдээлсэн. Эл өвчин болон түүний вирусийн нэршлийг “бусдыг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох” агуулгагүй болгон өөрчлөхийг дэлхийн 30 гаруй эрдэмтэн ДЭМБ-д уриалсан юм. Учир нь, эрдэмтдийн үзэж байгаагаар, сармагчны цэцэг өвчнийг Африк тивтэй шууд холбон үзэх нь ёс зүйгүй үйлдэл хэмээн дүгнэсэн.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баярт
Баярт
2022-07-01 09:29

хүн сармагчинтай юу яаснаас үүссэн гэв үү

Зочин
Зочин
2022-07-01 11:17

Турк, Cолонгос руу монголчууд ихээр очдог, зөөвөрлөгдөн ирэх үүд нээгджээ

Холбоотой мэдээ

Back to top button