Нийгмийн

Газрын тосны үнэ өссөөр байгаа ч манай улсад нийлүүлэлт хэвийн байна

Оросын Холбооны Улс Украинд түрэмгийлснээр газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн харилцааг бүхэлд нь алдагдуулсны дараа газрын тосны үнэ сүүлийн 14 жилийн дээд цэгтээ хүрч өссөн хэвээр байна.

Газрын тосны үнэ хэт хөөрч, хамгийн сүүлд 2008 оны санхүүгийн хямралын үеэр ажиглагдаж байсан дээд цэгтээ хүрч, тус оноос хойш анх удаа баррель нь 120 ам.доллараас даваад байгаа нь ковидын үеийнхээс зургаа дахин өссөн үзүүлэлт юм.

Зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт багассанаас үүдэж үнэ хэлбэлзсээр байгаа нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч орнуудад хүндхэн тусаж байна. Тухайлбал, манай улсад нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний хил үнэ өмнөх сараас 15-35 хувиар өсжээ.

УУХҮЯ болон Роснефть компани хоорондын хэлцлийн дүнд өнгөрч буй 4-6 дугаар сард манай улс нэг тонн АИ-92 автобензинийг 25 хувиар хямд буюу 840 ам.доллараар худалдан авч 1 литрийг нь зах зээлд 2390 төгрөгөөр борлуулж байна.

Энэхүү гэрээг сунгах хүсэлтийг УУХҮЯ-ны зүгээс ОХУ-ын Роснефть компанийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд албан ёсны хариу одоогоор ирээгүй байна.  

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 141,017 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,641 тн, АИ-92 автобензин 51,703 тн, АИ-95 автобензин 6,185 тн, ДТ 71,086 тн байгаа ба АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 46 хоногийн, А-80 автобензиний 58, ДТ-ний 26 хоногийн, 31 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 66,107 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,346 тн, АИ-92 автобензин 29,228 тн, АИ-95 автобензин 3,557 тн, ДТ 28,743 тн байгаа ба АИ-92 автобензиний 31, АИ-95 автобензиний 49, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-01 20:04

Нөгөө сайд нь захи####ж бичүүлэв үү. Дэлхийн зах зээлийн үнэ ямар хамаа байна. Орос улсад өсөв үү гэдгээ

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x