Нийгмийн

ЗӨВЛӨГӨӨ: Зуны улирлын зохистой хооллолт

Зуны улиралд хэрхэн зөв зохистой хооллох талаарх зөвлөгөөг хүргэж байна. Хоолны хэтэрсэн болон зохисгүй хэрэглээ хамгийн ихээр илэрч хямраадаг улирал бол зун юм. Тийм учраас энэ улирлын гол зарчим бол багавтар, хөнгөн, бүлээн, тэжээллэг хүнс.

Багавтар хооллоно гэдэг нь ходоодны 4/3 хувийг хоолоор дүүргэхдээ 2/3 нь бүхэл, 1/3 нь шингэн хүнс байхаар тооцоолон хүртээрэй.

Уламжлалт анагаах ухаанд зуны улиралд хий дарах хоол хүнсийг хэрэглэхийг зөвлөдөг.

Жишээ нь: Ясны шөлөнд чанасан төрөл бүрийн хальст үр будаа зуны өглөөний хамгийн сонгодог хооллолт болно. Ер нь ясны шөл бүхий төрөл бүрийн ногооны зутан шөл, бантан, тараг, ээдэм хамгийн зөв сонголт.
Зуны цагт биед хийг арвидуулдаг сэрүүн чанарын мах, гүйцэд боловсроогүй жимс, шарж болгосон тослог ихтэй хоолноос татгалзах хэрэгтэй. Мөн давсны хэт хэрэглээг хянах нь зүйтэй.
Энэ улиралд мартаж боломгүй анхаарах зүйл бол хангалттай шингэн уух. Нимбэгээр баяжуулсан ус, ногоон цай, хярам, ширгээсэн ус. Уух зүйлдээ сахар, давс орц нэмэхийг бүү зөвшөөр. Чихэр, сахар нь жин нэмэхэд "тусладаг" бол, давс усан хаван үүсгэнэ.


Энэ хэдхэн дүрмийг мөрдөхөд ч зуны зугаатай өдрүүдийг бие хөнгөн, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлнэ. Дээрээс нь нэмээд энэ улиралд биедээ массаж иллэг хийлгэж байгаарай.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button