СПОРТ

НААДАМ АЙСУЙ: Хаанахын галын барилдаанд хэн түрүүлэв

Улсын наадам эхлэх мөч өдөр, өдрөөр ойртсоор. Одоогоор ихэнх аймаг, дэвжээд наадмын сорилго барилдаанаа хийгээд байна. Хаанахын наадмын сорилго барилдаанд хэн түрүүлснийг сонирхуулъя.

“Алдар” спорт хорооны сорилго барилдаанд улсын гарьд М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Б.Зоригтбаатар нараар магнайнуулсан 96 хүчтэн барилдав.

Барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат бөх, улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат бөх, улсын харцага Б.Одгэрэл үзүүрлэлээ. 

Шөвгийн гуравт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ шалгарлаа.

-Сэлэнгэ аймгийн бөхийн галын сорилго барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” дэжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат “Хур харцага” дэвжээний бөх, аймгийн арслан Доржсүрэн үзүүрлэв. Их шавөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, “Таван хан” дэвжээний бөх, улсын начин Н.Баярбаатар, Төв аймгийн Баянхангай сумын харъяат, “Дүнжингарав” дэжээний бөх, аймгийн хурц арслан Төгөлдөр нар шалгарлаа.

-Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний галын сорилгод Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга үзүүрлэлээ. Их шөвөгт Өлзийт сумын харьяат, улсын начин Л.Батзориг, Бүрд сумын харьяат, аймгийн заан М.Даваасүрэн нар үлдэв.

-“Баатар хан гарьд” бөхийн дэвжээний наадмын сорилго барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, аймгийн начин Л.Энхсаруул түрүүлж, Увс аймгийн Сагил сумын харъяат сумын заан Д.Ядамсүрэн үзүүрлэлээ. Их шөвөгт Дорнод аймгийн арслан Д.Ариунмөрөн, Хөвсгөл аймгийн арслан Б.Төрмагнай нар үлдлээ.

-Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний наадмын сорилго барилдаанд улсын начин О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, цэргийн начин С.Сүхбат үзүүрлэжээ. Их шөвөгт улсын начин Н.Адъяабат, аймгийн заан Э.Мөнхжаргал нар шалгарав.

-Увс аймгийн “Увс нуур” галын сорилго барилдаанд Увс, Булган, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд болон Тува улсын нийт 128 бөх барилдсанаас Увс аймгийн Давст сумын харъяат аймгийн арслан Б.Сэр-Од түрүүллээ. Сэлэнгэ аймгийн харцага Х.Наранбаяр үзүүрлэж, Их шөвөгт улсын гарди Ө.Бат-Орших, цэргийн нэмэх начин Т.Батсүрэн нар  үлдлээ.

-“Хурд” дэвжээний наадмын сорилго барилдаанд улсын гарди Ө.Бат-Орших түрүүлж, аймгийн арслан Я.Бумбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага А.Цацабшир, аймгийн заан О.Түмэн нар үлдлээ.

-Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний наадмын сорилго барилдаанд үлсын гарди Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын заан Б.Соронзонболд нарын тэргүүтэй 80 бөх зодоглосноос

аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан түрүүлж, Төгрөг сумын харьяат, аймгийн арслан Д.Эрдэнэтулга үзүүрлэв. Шөвгийн гуравт Цээл сумын харъяат, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ шалгарлаа.

-Орхон аймагт сорилго барилдаанд Завханмандал сумын харьяат, аймгийн арслан Батцэрэнгийн Уртбаяр түрүүллээ.

-Завхан аймгийн "Даян" бөхийн дэвжээний наадмын сорилгод Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин СХ, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, Жем интернэшнл" ХХК Даян цэргийн хурц арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Шүхэрийн Уламбаяр үзүүрлэлээ. Шөвгийн гуравт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын начин Бередмуратын Серик шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button