Будапештын Их дуулга тэмцээн энэ сарын 8-10-нд Унгар улсад болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 жүдоч барилдана.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Г.Хэрлэн, Г.Сод-Эрдэнэ, Г.Одбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн зодоглоно.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Б.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч сорино. Манай жүдочид Будапештын Их дуулгын дараа Загребын гран прид оролцоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.