Нийгмийн

Буйр нууранд завьтай алга болсон таван хүнийг эсэн мэнд оллоо

Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 04-ний өдрийн 19:47 цагт Дорнод аймгийн Халх гол сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр ”Буйр нууранд хийлдэг завьтай 2 том хүн, 3 хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 22 настай, эрэгтэй “Б”, 22 настай, эмэгтэй “Б”, 2 настай, эрэгтэй “Д”, 4 настай, эрэгтэй “Т”, 3 настай, эмэгтэй “М” нарын 5 хүн тус нуурын усанд хийлдэг завьтай явж байгаад алга болсон байна.

Дээрх иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг Сум дундын цагдаагийн тасгаас Хилийн цэргийн .... дугаар анги, 2 дугаар застав, сумын Гал унтраах 62 дугаар ангийн алба хаагчидта йхамтран зохион байгуулж өнөөдөр өглөө 05:15 цагт Монгол Улсын усан хилийн ойролцоо дөрвөн километр орчимд Монгол Улсын нутаг дэвсгэрт эсэн мэнд хөвж байсныг олсон байна.

Иймд иргэд та бүхэн гол, нуур, цөөрмийн орчимд аялж зугаалах, усанд сэлэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, завиар зорчихдоо аврах хантаазыг заавал хэрэглэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 09:26

тэгэг үхэрүүд үхэх нь яасийн

Зочин
Зочин
2022-07-05 10:25

Мөн ч гоомой юм хийж явдаг хүмүүс юмаа

зочин
зочин
2022-07-05 15:18

Хүүхдийн л заяа түшиж дээ, хөөрхий. Хүүхэд гэдэг чинь бурхад юм шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button