НийгмийнНИЙГЭМ

Буйр нуурт живсэн завийг гаргалаа

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Халхын голын байлдаан болсон газар орон буюу Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт живсэн нисэх онгоц, бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааны хоёрдугаар шатыг 08 дугаар сарын 22-09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус хамтарсан багт Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд алба хаагчид 7-9 метрийн гүнд 23 удаагийн шумбалтыг хийлээ.

Мөн гидролакатор, эхолот тусгай төхөөрөмж болон “Chasing” усны дронуудыг ашиглан усны гүнд эрлийн ажиллагааг зохион байгуулж, Буйр нуурын эргээс 560 метрийн зайд 3 метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяны зориулалттай завийг илрүүлж, нуурын эрэгт татан гаргаж, холбогдох иргэнд хүлээлгэн өглөө.

Энэхүү ажиллагаа нь нуурт техник хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлогтой юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Энэ засаг төрийн толгойд байгаа нөхдүүд бүгд сумта
Энэ засаг төрийн толгойд байгаа нөхдүүд бүгд сумта

Пизда онцгойгийнхон гэж хийх ажилгүй хэдэн пизда байдгиймуу яадгийн. Нэг муу завь чирч гаргалаа гээд шоудаад байх юм. Тэр нь тэндээ тэртээ тэргүй зэвэрч илжрээд дуусна л биз дээ. Төмрийн хүдэр усанд, газарт ч хангалттай бий. Тэрийг гаргалаа гээд чухам л баатар хүний ажил хийчихлээ гээд байгаамуу яадгийн. Энд зарим нь түймэр унтрааж үхлээ хатлаа л гээд байдаг.

Back to top button