СПОРТ

Монгол залуу гүйлтийн бартаат замын тэмцээний аварга боллоо

"Спартан" бол дэлхийн 45 улсад зохион байгуулдаг цэргийн загвартай саадтай, тэсвэр тэвчээрийн хамгийн том тэмцээн юм.

12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд бүх насныхан оролцох боломжтой бөгөөд олон төрлөөр дэлхийн аваргаа шалгаруулдаг өндөр зэрэглэлийн гүйлтийн бартаат замын тэмцээн болж чаджээ.

БНСУ-д болсон "Спартан 2022" тэмцээнд манай улсыг төлөөлж хилийн цэргийн тусгай 0303 ангийн бэлтгэл офицер хошууч, хөнгөн атлетикийн мастер Х.Баттүшиг "БИСТ" төрөлд өрсөлдөж тэргүүн байрыг эзэлжээ.

Бист төрөл нь уулын замаар 21 км турш 30 төрлийн саадыг туулах даалгавартай. Тэрээр уг даалгаврыг 2 цаг 10 минутанд туулсан амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн байна.

Х.Баттүшиг энэхүү тэмцээнд 2 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд эхний удаад "Супер" төрөлд IV байр эзэлж байжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button