НИЙГЭМ

"Бетон зуурмаг үйлдвэрлэгчдийг ченжийн савраас гаргана"

"Хөтөл цемент шохой" ТӨХК-ийн удирдлага, Бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбооны гишүүдтэй уулзаж, ченжээс өндөр үнэтэй цемент авч байгаа нөхцөл байдлыг дүгнэж дараах шийдвэрийг гаргасан байна.

1. Хөтөлөөс цемент худалдан авсан компаниуд цааш нь ченжилж буюу дамлан өндөр үнээр зарсныг шалгаж тогтоон, тухайн компаниудын гэрээг долоодугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгоно.

2. Задгай цементийг бөөнөөр борлуулах, өөрийн гэрээт борлуулагчаар дамжуулан үнийн дээд хязгаар тогтооно. ( ууттай цементийн үнийн дээд хязгаарыг 15,000 төгрөгөөр тогтоосон)

Цемент үйлдвэрлэгчид уулзалтын үеэр, дараагийн үнийн өсөлтийн эсрэг тэмцлийн үр дүн том барилга, хотхон, үйлдвэр барьж буй баялаг бүтээгчдэд туслах болно. Ченжүүдэд хугацаа өглөө. Бид энэ удаад бетон зуурмаг үйлдвэрлэгчдийг ченжийн савраас гаргана гэж онцоллоо.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ATGa
ATGa
2022-07-06 22:53

Mash zuv zorigtoi zorilgotoi naij ard irgedee bodson deer

Холбоотой мэдээ

Back to top button