"Playtime" наадамд явах бол шүхэр, усны гутлаа зэхээрэй

"Playtime" наадам долоодугаар сарын 7-10-ны хооронд Монгол Шилтгээнд болох болно. Энэ нь Баянзүрх дүүргийн харьяаны нутаг дэвсгэр юм. "Playtime" наадам болох өдрүүдэд Баянзүрх дүүрэгт цаг агаар ийм байх нь ээ.

ЦУОШГ-аас дээрх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
- Энэ сарын 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
- 9-нд нутгийн хойд хэсгээр
- 10-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи 7-нд нутгийн зарим газраар, 8, 9-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Lorem ipsum 123 789